Нас насны арьсны онцлогт тохирсон үрчлээтэй тэмцэх арга
2013/04/25
Ганцхан сарын дотор арьс ямар хурдан хөгширдөг гэж санана. Хэдийгээр би хөгширөлт болон үрчлээнээс айхаар насанд хүрээгүй дөнгөж 26 боловч ирэх жилүүдэд миний арьсан дээр улам нэмэгдэх зураасууд миний санааг зовоож байна. Ингээд би Парисын гоо сайханч Катерин Рубигээс хатагтай нарт зориулж арьс арчилгааны зөвлөгөө өгөхийг хүссэн юм. Түүний арьс арчилгааны шилдэг аргуудаас сонирхоё.
- 20, 30, 40 болон 50 настай хүмүүсийн арьсны онцлог өөр байх нь гарцаагүй. Хэдэн настайгаас эхлэн үрчлээний эсрэг тос түрхэх ёстой вэ? Эсвэл үрчлээнээс урьдчилан сэргийлэхийн тулд бүр эртнээс анхаарах хэрэгтэй юу?
Катерин: Арьсаа бүр багаасаа арчилж сурах нь үрчлээгүй, толигор арьстай байхын үндэс.
Хориод насанд антиоксидын хамгаалалт болох А, С болон Е амин дэм агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж нүдний эргэн тойрны арьсыг амраах тос түрхэж, нарын шил байнга зүүж байх хэрэгтэй.
Гуч болон гучаас дээш насанд анхны үрчлээ үүсч эхэлдэг тул үрчлээний эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх нь зүйтэй. Мөн арьсныхаа онцлогт тохирсон чангаруулагч болон тоникыг зөв сонгоорой.
Дөчтэй эмэгтэйчүүдийн арьсанд хамгийн тохиромжтой арьс арчилгааны бүтээгдэхүүн бол арьсыг сэргээж, чангаруулах үйлчилгээтэй коллагентэй бүтээгдэхүүн юм. Мөн хүзүүндээ нүүрний арьсандаа анхаарал тавьдаг шигээ анхаарах хэрэгтэй. Ихэнх эмэгтэйчүүд хүзүүнд үрчлээ сууж эхлэх хүртэл энэ тухай мартаж орхидог.
Тавиас дээш настай эмэгтэйчүүдийн хувьд хуурайшилт болон арьсны нөсөөжилт, гормоноос үүдэлтэй хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.
UNICITY · 2013/09/28
ТА ЭРГЭН ТАРГАЛАХГҮЙГЭЭР ТУРЖ ГОЁ САЙХАН БОЛМООР БАЙНА УУ?ТА ӨӨРИЙН БАЙХ ЖИНДЭЭ ХҮРТЭЛ ТАРГАЛМААР БАЙНА УУ?ТА ӨТГӨН ХАТАЛТААСАА БҮРЭН САЛМААР БАЙНА УУ?/Хоол хорихгүйгээр, элдэв сөрөг нөлөөгүй, дэглэм барихгүй./Тэгвэл АНУ-ын 110 жилийн түүхтэй UNICITY компанийн 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн маш сайн үр дүн гаргаад байна шүү! Найзуудаа! Утас: 7000132399254828, 89994868.
here · 2013/07/24
Thank you ever so for you article post.Thanks Again. Really Cool.
news · 2013/07/13
xlZdEb wow, awesome blog article.Really looking forward to read more. Want more.
cool news · 2013/07/09
nLoNRP I value the post.Really looking forward to read more.