Баяр наадмын өдрүүд үргэлжилж иргэд олноороо аялал зугаалгаар явж, амарч байгаа эдгээр өдрүүдэд ихэнхи нутгаар бороошиж гол усны төвшин ердийнхөөс ихсэж үерийн байдалтай байгаа тул иргэд та бүхэн үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулах, голын эрэг орчмын газарт тоглуулах, голд сэлж, цаашлаад амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлсэн.

Иргэд өөрсдийн амь насаа хайхрамжгүй хандаж байна. Сэлэнгэ аймагт 18-20 насны 5 залуу голд амиа алджээ.

Мөн Хэнтий аймгийн Дархан сумын Онцгой байдлын албан хаагчийг бие нь муу байхад голд осолдсон иргэнийг аврах ажиллагаанд дайчилжээ. Үүний улмаас түүний бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна.

Энэхүү мэдээлллийг ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа