Тэтгэврийн зээлийн хязгаарлалтыг цуцалж, II улирлаас хуучин журмаар хэвийн олгохоор болжээ
9 цагийн өмнө
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ахмадуудын тэтгэврийн зээл авах боломжийг хязгаарласан тушаалыг 2025.03.07-ны өдөр гаргасан. Тэрбээр "Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлд хязгаарлалт тогтоох тухай" тушаалыг гаргаж байсан.
Дээрх тушаалыг гаргасны дараа Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөж өгөх хүсэлт тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний дагуу Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээллээ.
Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэвэр барьцаалсан зээл дээр тодорхой зохицуулалт хийсэн. Тэтгэврийн зээлээ төлөөд үлдсэн нь тухайн ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалт хийж өгөөч гэдэг хүсэлтийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсны үндсэн дээр манайх ийм зохицуулалт хийсэн.
Дараагийн хурал хоёрдугаар улиралд болох бөгөөд дахин шийдвэр гаргана. Засгийн газраас буцааж хуучин горимд нь шилжүүлье гэдэг хүсэлтээ тавьсан" гэжээ.
Зочин · 7 цагийн өмнө
ALNI SEXSEER80955877XUSNG
Рихард · 8 цагийн өмнө
Монгол банк хийх ёстой ажил үүрэгээ хийгээч.Тэтгэврийн хэдэн хөгшүүлийн зээлийг хязгаарлаж яах гэж байгаа юм бол .МБ -ны толгой эргэсэн нөхдүүдэд өөр хийх ажил байхгүй бх даа
Зочин · 8 цагийн өмнө
ter ni deer baih bas huugee buuruulnaar ym arai l undur huutei bn
Зочин · 8 цагийн өмнө
AXD SEKSYGEER80955877