Гал түймрийн тархалтыг зогсоосон
4 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.05.19/ 13:51 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчдыг очиход их хэмжээний хураалттай цахилгааны тоолуур, 5 автомашин бүрэн шатаж, 1 автомашин хайрагдаж, 9 мотоцикл шатаж байсан бөгөөд галын тархалтыг 14:50 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв.
Зочин · 3 цагийн өмнө
BOOWN XXNO80955877TSGN
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN80955877XALYYTSTL SEKSYGR