АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв
6 цагийн өмнө
Монгол Ардын Намын Бага хурлын VI хуралдаан /2025.05.21-22/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Бага хурлын VI хуралдаанд оролцох гишүүдийг цахимаар бүртгэсэн бөгөөд нийт гишүүдийн 70 орчим хувь нь оролцсон байна. Улмаар "Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх" томьёоллоор санал хураалт явагдав.
Ингэхэд МАН-ын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжиж, 38 хувь нь дэмжихгүй гэсэн санал өгсөн байна.
УЛС ОРНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ДҮГНЭЛТ ӨГӨХ ТУХАЙ
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Хамтарсан засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн дүгнэлт", улс төрийн ИЛТГЭЛИЙГ Хэлэлцээд Монгол Ардын Намын Бага хурлаас ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Нам парламентад олонхыг бүрдүүлсэн ч сонгодог парламентад баримталдаг нийтлэг зарчимд үндэслэн сонгогчдын саналыг гээхгүй байх зарчмыг баримтлан Мефийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, хөгжлийн томоохон тосол, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын геополитикийн эгзэгтэй цаг үед үндэсний эв нэгдлийг хангаж, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн Улсын Их Хуралд суудалтай нам, эвслүүдийн төлөөллийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулан хамтран ажиллах улс төрийн шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаанаар гаргасан. Гэвч Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа парламентад суудалтай улс төрийн намын Улсын Их Хурал дахь бүлгийн нэр бүхий гишүүд "Засгийн газарт хамтран ажиллах гэрээ"-г зөрчсөн удаа дараагийн үйлдлүүд болон намын анхан, дунд шатны байгууллагууд, намын гишүүдээс ирж байгаа санал, шүүмжлэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан Монгол Ардын Нам Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус үндэслэн "Засгийн газарт хамтран ажиллах гэрээ"-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бие даан шинээр бүрдүүлж, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
2. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдааны 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
Зочин · 3 цагийн өмнө
SADARTLA XUCHINDEX AXN TAALLAAR80955877
Зочин · 4 цагийн өмнө
TANILTSXN80955877
Зочин · 5 цагийн өмнө
SEKSDI80955877
Зочин · 5 цагийн өмнө
ANUSDI80955877SEXSEER XUSSEN BOOW XXNO