АН-аас МАН-д дараах шаардлагыг хүргүүллээ
6 цагийн өмнө
Шаардлагад "Ардчилсан Нам нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгийн дараа Монгол Ардын намаас ирүүлсэн хамтран ажиллах урилгыг хүлээн авч, Монголын эрх ашигт өндөр ач холбогдол бүхий эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийг боловсруулан, Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан билээ.
Энэ хүрээнд өнгөрсөн 10 сарын хугацаанд Ардчилсан Нам нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, 18 жилийн турш гацсан хил холболт болон худалдааны хэлэлцээрийг урагшлуулж, та бүхний зүрхшээн хөндөөгүй авлигын тэмцэлд бодит алхам хийж Монголын эрх ашигт нийцсэн олон ажлыг бодитоор эхлүүлсэн.
Гэвч харамсалтай нь Монгол Ардын Нам VI дугаар Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газраас Ардчилсан Намыг гэнэт, ямар ч албан тайлбаргүйгээр хасах шийдвэр гаргасан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл болсон.
Энэхүү шийдвэрийг “Ардчилсан Нам хамтарсан гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тараасан нь улс төрийн соёлд ёс зүйгүй үйлдэл төдийгүй Монгол төрийн түүхэнд харамсалтай үйл явдал боллоо.
Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам байгуулсан гэрээгээ зөрчиж, уг шийдвэрийн хариуцлагаас зайлсхийж, ёс зүйгүй улс төрийн шийдвэр гаргаж, улс төрийн тогтворгүй байдал бий болгох нөхцөл бүрдүүлж байна.
Иймд дараах шаардлагыг Монгол Ардын Намд албан ёсоор хүргүүлж байна.
I. МАН-ын VI дугаар Бага хурлаас гаргасан Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийн албан ёсны тогтоол, түүнийг үндэслэсэн шалтгаан, тайлбарыг өнөөдрийн дотор албан бичгээр ирүүлэх;
II. Ардчилсан Намын нэр хүндэд халдсан аливаа гүжир мэдээлэл, мэдэгдлүүдээ албан ёсоор няцаах, уучлал хүсэх;
III. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн үйл ажиллагааны залгамж халаанд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах,
Хэрэв дээрх шаардлагын дагуу албан тайлбар, шийдвэрийн үндэслэлийг ирүүлээгүй тохиолдолд Ардчилсан Нам холбогдох олон нийтэд хандсан дараагийн алхмуудыг хийх болно" гэжээ.
Зочин · 3 цагийн өмнө
SAWI80955877
ZOCHIN · 4 цагийн өмнө
HEDIIGEER ARDCHILSAN NAM ZASAGT HAMTARSAN CH ...HUVIIN AMBIZ NER TUR HUUTCULDDUG / BAGAAR AJILLAJ NEGNIIGEE DEMJIJ CHADDAGGUI/ MALNAAS CH DOR 3 GISHUUNIIHEE NAM D BH ERHIIG N TUTGELZUULJ HUUH N SHUU...TEDGUIGEER AN BISH MONGOL HUMUUN SAIN SAIHAN AMDRAHIIN EHLELSHUU...ULS TURD NAM HUVIIN UZELGUI ZUVHUN MONGOL HUN AJILTAI ORLOGOTOI BH N LSHUUDEE...
Зочин · 5 цагийн өмнө
DYYDLGN VANAGLMAAR80955877
Зочин · 6 цагийн өмнө
XUSNEER TAASHAALDI80955877SERELN ODOON
Зочин · 6 цагийн өмнө
AXTAI SEKSEER XALYYTSMR SHAANA80955877
Зочин · 6 цагийн өмнө
SHAALGN VAWALDI UILCHLNE TSAGN VANXANDI
Зочин · 6 цагийн өмнө
ANUSDI BOOW LAW XXNO GOE BOOB DOLOON80955877