Барилгачин Батсүх Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргалаа
19 цагийн өмнө
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын тендерт ганц ч Монгол компани оролцох боломжгүй нөхцөл тавиад хуулийн дагуу 2025.05.30-ны өдрийн дотор бүрдүүл гэх шаардлага тавьж байгаа нь техник өгөгдлийн буюу тендерийн худалдах авах ажиллагааны баримт бичигт сүүлийн таван жилийн борлуулалтын орлогоос аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх гэсэн өндөр босго тавьсан байна.
Тухайлбал Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь нийтдээ 840 тэрбум төгрөг, багц болгож хуваасан хэдий ч хоёрдугаар багц нь л гэхэд жилийн 136 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байхыг шаарджээ. Өнөөдрийн нөхцөлд Монгол Улсад ийм хэмжээний орлоготой хувийн компани маш ховор. Нөгөө талаас энэ нь Монгол Улсын хуулийн этгээд, аж ахуй нэгж ажилтай, орлоготой байхын эсрэг зохицуулалт болж байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний төсөв, өртгийн боломжийг тендер зарласнаас 5 сарын дотор материалаа бүрдүүлж өгнө гэдэг бол Монгол Улсын Хуулийн этгээдийн хувьд асар хүндрэлтэй юм.
Уг нөхцөл шаардлагаас шалтгаалан гадаадын компаниудад давуу нөхцөл бүрдэж, дотоодын эдийн засаг, үндэсний компаниудын оролцоо хязгаарлагдаж, улсын эдийн засгийн хяналт, аюулгүй байдал алдагдах эрсдэл бий болоод байна.
Мөн Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төр эдийн засгийн зохицуулалт хийхдээ нийгмийн хөгжлийг хангах зорилготой байх ёстой. Гэтэл Монгол Улсын хуулийн этгээд орох боломжгүй шаардлага, бүрдүүлэхэд ч хүндрэлтэй давчуу цаг хугацаа тавигдах нь төсвийн зохицуулалт, үүнийгээ дагаад нийгмийн хөгжилд саад учруулсан Үндсэн хуулийн шаардлага зөрчсөн хуулийн зохицуулалт болж байна.
Төсвийн хэмнэлтийг зөвхөн орлого, зардлын хэмжээнд анхаарч, хэмнэлтийг хэрэгжүүлэх нь нийгмийн суурь хэрэгцээ, хүн амын амьдралын чанарыг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, нийгмийн үйлчилгээний төсөвт хэмнэлт хийх нь тухайн чиглэлийн тусгай хөтөлбөр, төсөл, арга хэмжээг зогсоох, хойшлуулах, бүр цуцлах зэрэг үр дагаварт хүргэж, улмаар төрийн зүгээс хүлээсэн нийгмийн сайн сайхны төлөөх үүрэг, зорилгыг биелүүлэхэд саад учруулж байна.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь батлагдсан төсөл, арга хэмжээг богино хугацаанд багтаахыг шаарддаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах зохицуулалттай. Энэ нь тухайн төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, зарим тохиолдолд иргэдийн үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсгэж байна.
Иймд төсвийн сахилга бат, хэмнэлтийн зорилго нь нийгмийн хөгжлийг хангах төрийн үндсэн чиг үүрэгтэй зөрчилдөхгүй, харин нийцтэй, тэнцвэртэй хэрэгжих шаардлагатай. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн эдгээр заалтууд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эдийн засгийн зохицуулалт нь хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилготой байх” гэсэн үндсэн зарчмыг зөрчиж байна.
Мөн уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэмнэлт нь хүлээн зөвшөөрөхүйц байх, үр ашигтай байх, бодитой байх, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих гэх мэт зарчмыг баримтлахыг заасан. Нөгөө талаар маргаан бүхий Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтууд нь үндсэн зорилтдоо нийцээгүй, мөн Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Эдийн засгийн аюулгүй байдал ба Төрийн хэмнэлтийн дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын хүрээнд хэмнэлт хийх нь зөвхөн төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэхэд чиглэсэн байж болох ч зарим тохиолдолд төсвийн санхүүжилт зогсох, орхигдох нь эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Жишээ нь төрийн төсөл, арга хэмжээнүүдийн үргэлжлэл болон чанарт шууд нөлөөлж болзошгүй бөгөөд энэ нь нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, тогтвортой байдалд аюул учруулж болно.
Г.Батсүхийн гаргасан гомдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2 дахь заалтууд нь төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг богино хугацаанд багтаахыг тулгаж, хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах буюу зогсоох зохицуулалт хийсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүд төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, улмаар төсвийн хэрэгжилт, эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна хэмээн үзэж, дээрх заалтуудыг Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоож өгөхийг хүссэн байна.
Зочин · 15 цагийн өмнө
SADARLMAAR TAASHAALDAJ80955877SEXSDI
Зочин · 16 цагийн өмнө
монгол компаниуд ажил хийдэггүй чанаргүй шүү дээ одоо зогссон хичнээн барилга байна цалингаа аваад л алга болдог миний мэдэхийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын байриалга барьсан компани хотод барилгаа барихгүй Дарханд шинээр барилгын тендерт ороод одоо болтол баригдаагүй шүүхээр яваад л байна дунд нь иргэд байгууллага маш их хохирч байна нэг жишээ л энэ
Зочин · 18 цагийн өмнө
URN SHINEGENI AMSAAD XUCHINDEX ERD DYRAARA SEKSDI
Зочин · 18 цагийн өмнө
XALYYXN UILCHLEED SEXSYGEER DEWSGER BOLI80955877
Зочин · 18 цагийн өмнө
SHAALGI XUCHINDUULI80955877ZYGAATSN
Зочин · 18 цагийн өмнө
SEKSEER TAICHNA VANXANDI80955877TSAGN
Зочин · 19 цагийн өмнө
SEXSEER ANUSDI BOOW GUN XOXI80955877