А.Н.Евсиков: "ДЦС-3"-ын турбин агрегатыг хамгийн богино хугацаанд нийлүүлж, ашиглалтад оруулах боломжтой
15 цагийн өмнө
ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков ДЦС-3 дээр гарсан осолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал "6-р сарын 2-нд ДЦС-3 дээр гарсан ослын улмаас эвдэрсэн генераторыг солих шинэ генераторыг ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэхээс татгалзсан гэх мэдээлэл Монголын хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна.
Энэ үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа А.Н.Евсиков: "Юуны өмнө ослын улмаас амиа алдсан Монгол инженерийн ар гэр, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье. Хүний алтан амь үрэгдсэн нь үнэхээр их харамсалтай.
Харин ОХУ-аас Монгол Улсад эвдэрсэн генераторыг солих шинэ генератор өгөхөөс татгалзсан гэх мэдээлэл худлаа.
Харин ч эсрэгээрээ. Осол гарсны маргааш ОХУ-ын эрчим хүчний салбарт тэргүүлэгч «Уралын турбины үйлдвэр» компанийн удирдлагууд ослын улмаас учирсан хохирлыг арилгахад иж бүрэн дэмжлэг үзүүлэх саналыг Монголын талд тавьсан. Тодруулбал, ослын улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй арилгах зорилгоор «Уралын турбины үйлдвэр» ХК-иас өмнө нь хийж гүйцэтгэсэн техникийн бүтээн байгуулалтын ажилд тулгуурлан «ДЦС-3»-ыг түргэн, бүрэн сэргээн засварлах арга замыг тодорхойлохоор «ДЦС-3»-д техникийн мэргэжилтнүүдийг яаралтай илгээхэд бэлэн байна гэсэн ба ДЦС-3-ын эвдэрсэн турбин агрегатыг солих иж бүрдэл нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр бэлэн байгаа бөгөөд хамгийн богино хугацаанд Монгол Улсад нийлүүлж, угсарч, ашиглалтад оруулах боломжтой гэсэн байна. Гагцхүү монгол нөхдийн зөвшөөрөл л хэрэгтэй." гэсэн байна.
Зочин · 9 цагийн өмнө
BOOBN XXN80855877