МЭТТ ПРОЙЕР: Ineos Grenadier машинтай хол замд аялахад бат бөх, үнэхээр тав тухтай байсан учраас аялалд төгс тохирно
4 цагийн өмнө
Аялах сонирхолтой Мэтт Пройертэй ярилцлаа. Түүний хувьд Их Британид төрж өссөн бөгөөд Ineos Grenadier машиныг худалдаж авснаас хойш дэлхийн 40 гаруй улсаар гэр бүлээрээ аялсаар одоогоор Монголд ирээд байгаа юм. Бид түүнтэй Ineos Grenadier машинтай хол замд аялахад хэр тохиромжтой, аюулгүй байсан талаар ярилцлаа.
-Яагаад аялах сонирхолтой болсон талаараа эхлээд ярихгүй юу?
-Би Их Британид төрж, өссөн. Одоо 40 настай. Өмнө нь цэргийн албанд ажиллаж байсан. Цэргийн албанаасаа халагдаад Хонгконгт мэргэжлийн нисгэгчээр ажилласан. Миний хувьд судалгаа, адал явдалд маш их цаг, хүч, мөнгө зарцуулсан. Өсвөр наснаас минь хойш амьдралын нэг хэсэг болсон гэсэн үг. Амархан биш байсан л даа. Зарим зүйлээ золиослох үе ч байсан. Гэхдээ энэ бүхэн надад үнэ цэнтэй. Одоогийн байдлаар би амьдралынхаа огт өөр замыг сонгосон байна. Ineos Grenadier машинтайгаар дэлхийгээр аялж байна.
-Ineos Grenadier машиныг яагаад худалдаж авсан бэ. Одоогоор хэдэн улсаар аялсан байна вэ?
-Бид Ineos Grenadier-ийг Их Британиас хэд хэдэн шалтгаанаар авсан. Нэгдүгээрт, баталгаат хугацааны нөхцөлүүд илүү таатай байсан. Мөн дэлхий дээрх хамгийн эхний загваруудын нэг нь байсан. Машинаа авснаас хойш ердөө тав хоногийн дараа бид аялалдаа гарсан. Тэр цагаас хойш маш олон улсаар аялсан. Газрын зургаар харуулж болох ч товчхондоо Их Британиас гарч, Европ руу орж, Скандинав руу хойш явж, Арктикийн тойргийг даван, дараа нь баруун болон зүүн Европоор аялсан.Балканы орнууд, Турк, Киприйг дамжин, Гүрж, Орос, Афганистан болон Туркменистаныг эс тооцвол Төв Азийн ихэнх “стан” орнуудаар аялсан. Дараа нь Хятад, Пакистан, Энэтхэг, Балба руу орж, дахин Хятад руу буцаж, одоогоор Монголд ирээд байна.
-Хол замд аялахад машины тав тух, аюулгүй байдал ямар байсан бэ?
-Ineos Grenadier машин үнэхээр таалагдаж байгаа. Хол замд аялахад төгс тохирох, бат бөх, дээрээс нь үнэхээр тав тухтай байсан. Орчин үеийн Land Rover шиг мэдрэмж төрүүлдэг учраас надад маш их таалагддаг. Өмнө нь ихэнх аяллаа хямд машин худалдаж аваад аялдаг байсан. Тэр ч байтугай дэлхийн хэд хэдэн хачирхалтай газруудаар явж байлаа. Харин энэ удаа илүү тухтай, найдвартай машинтайгаар явах боломжтой болсон нь зүүд мэт л санагдаж байна.
-Аялж байх хугацаанд ямар нэгэн эд ангийн гэмтэл, саатал гарсан уу?
-Энэ удаа бид алслагдсан, хол газруудаар явах гэж байсан учраас эхнэр маань нэг зүйлийг анхаарсан. “Найдвартай машин хэрэгтэй” гэж хэлсэн. “Ковид-19”-ийн үеэр бүх зүйл үнэтэй байсан. Тухайн үед бид маш их судалгаа хийсний үр дүнд Grenadier-ийг сонгосон нь хамгийн зөв сонголт байсан. Баталгаат хугацаа таван жил байсан нь хамгийн чухал байсан. Учир нь манай гэр бүлийн аялал таван жил үргэлжлэхээр төлөвлөгдсөн. Эцсийн шийдвэрээ гаргах хүртлээ инженерчлэл, сэлбэг хэрэгсэлд нь бүрэн итгэлтэй байсан. Ineos Grenadier механикийн хувьд маш сайн байлаа. Томоохон асуудал одоогоор гараагүй байна. Зарим жижиг программын алдаа байсан ч ноцтой зүйл ер нь үүсээгүй. Эхнэр бид хоёр өмнө нь олон удаа аялж байсан, тиймээс аялал тийм ч шинэ зүйл биш. Харин бага насны хүүхдүүдтэй ингэж аялах нь сорилт болдог. Энэ бас бидний Grenadier-г сонгосон шалтгаануудын нэг. Эхнэр маань эвдэрсэн машинтай хөдөө нутагт гацахыг хүсээгүй. Тэр дундаа англи хэлгүй, интернэтгүй газар. Бид зураг, бичлэг, тэмдэглэл хийж аяллынхаа явцыг баримтжуулдаг. Ажиллагаа их шаарддаг л даа. Гэхдээ дуртай учраас л энэ бүхнийг хийж байгаа юм. Одоогоор 60.000 километр орчим газар аялсан байна. Шинэ үйлдвэрлэгчээс гарсан цоо шинэ машин учраас үнэхээр итгэл төрүүлж чаддаг. Гэхдээ эцсийн дүнгээ аялж байж л туршиж мэднэ шүү дээ. Одоогоор бүх зүйл маш сайн байна. 2023 оны долдугаар сарын 15-нд замдаа гарсан гэхээр одоогоор хоёр жил орчим аялсан байна. Мэдээж Лондонгоос Монгол хүртэл хоёр долоо хоногт л очих боломжтой. Гэхдээ энэ бол бидний зорьж буй аяллын хэв маяг биш. Бид туршлага, адал явдал, дурсамжийн төлөө л аялж байгаа.
-Ineos Grenadier-ийн хамгийн том давуу талыг юу гэж хэлэх вэ. Жолоодох үеийн мэдрэмж ямар байдагвэ?
-Ineos Grenadier-ийн хамгийн том давуу тал бол бат бөх, найдвартай байдал. Би хэзээ ч “Энэ одоо эвдрэх юм биш байгаа” гэж боддоггүй, ямар ч хүнд нөхцөлд итгэлтэй байдаг. Замд таарч байгаа бусад машинуудыг харах үед ихэвчлэн “Хэрвээ бид ийм машинтай байсан бол аль хэдийнэ аяллаа зогсоох байсан даа” гэж бодогддог. Grenadier бол хаа сайгүй хүмүүсийн анхаарлыг татдаг. Зарим нь Land Rover юм уу, G-Wagon уу ч гэж асуудаг. Бидний очсон олон газарт энэ машин магадгүй тэнд очсон анхны Grenadier байсан байх. Магадгүй хамгийн сүүлчийнх нь ч байж мэднэ. Ийм машин унаж явах мэдрэмж маш өвөрмөц байдаг. Ялангуяа 4×4 машин сонирхдог хүмүүс ирж, асууж сурагладаг. Зарим нь бүр энэ брэндийн талаар анх удаа сонссон байдаг.
-Монголд хэр удаан байхаар төлөвлөсөн байгаа вэ. Монголын эрс тэс уур амьсгалд тохиромжтой гэж бодож байна уу?
-Бид Монголд нийт дөрвөн сар байхаар төлөвлөсөн. Энэ нь бид нэг улсад хамгийн удаан хугацаагаар саатах анхны тохиолдол. Бид анхнаасаа ингэж төлөвлөсөн байсан л даа. Бидний аяллын хэв маяг бол удаан, алслагдсан, бие даасан, байгальд ойр амьдрал. Монголд яг энэ бүхэн байдаг учраас бид үнэхээр их хүлээж байгаа. Гэхдээ мэдээж амьдралд тулгарах бэрхшээлүүд бий. Би өмнө нь Монголд ирж байсан учраас юу хүлээж байгааг мэднэ. Ширүүн бороо, шавар, урт зам, ямар ч тусламж авах боломжгүй тал газар гээд. Бартаа зам ихтэй болохоор бид дугуйгаа шинэчилж байгаа. Grenadier машин их жинтэй машин учраас дугуй сонголт маш чухал. Хэчнээн сайн машин байсан ч тохирсон дугуйгүй бол хөдөлж чадахгүй шүү дээ.
-Монголоор аялж байгаад буцах төлөвлөгөөтэй байгаа юу?
-Манай гэр бүлийнхэн Монголоор аялж байгаад буцах төлөвлөгөөтэй байгаа. Энэ хугацаанд Монголын тал нутаг, байгаль, соёлтой гүнзгий танилцаж, дурсамж дүүрэн аялал хийхийг хүсэж байна. Монгол орон бол бусад улс орнуудтай харьцуулахад онцгой мэдрэмж төрүүлдэг газар. Тийм учраас Монголд өнгөрөөж буй энэ аялал маань бидний амьдралын хамгийн дурсамжтай, үнэ цэнтэй хэсгүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна.
Г.БАЛГАРМАА
Зочин · 4 цагийн өмнө
SEKSYGEER ERTEI OWORTN DYRAAR TSENGI80955877
Зочин · 4 цагийн өмнө
DYRTAI UILCHLGE XALYYTSMR XANGI SEKSDI80955877
Зочин · 4 цагийн өмнө
ZYGAATSI UILCHLI80955877MERGJLN SEKSYGR80955877
Зочин · 4 цагийн өмнө
TSAGN SEKSEER VANXANDI80955877
Зочин · 4 цагийн өмнө
SEKSEER XUSNG SHAAN MERGJLN80955877VANAGN SEKSDEX
Зочин · 4 цагийн өмнө
BOOBN LAW GUN XUSMEER XOXN ANUSDI80955877