Цаашид форум, хэлэлцүүлэг, уулзалтыг төсвийн мөнгөөр зохион байгуулахгүйг мэдэгдлээ
6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Тэргүүн шадар сайд Н.Учрал дараах байдлаар танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ "Улс төрийн эрх чөлөө бол эдийн засгийн эрх, эрх чөлөөгөөр баталгааждаг.
Таван төслийн хувьд хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх чиглэлээр урьдчилсан үнэлгээнүүдийг хийж нээлттэй сонгон шалгаруулалт зарлах арга хэмжээг авна. Бусад таван төслийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа.
Нийслэл дээр хэрэгжүүлж байгаа төслүүдээс ч 14 аргачлалаар үнэлээд заримыг нь хойшлуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна" гэв.
Мөн "Гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хувийн хэвшлээ татан оролцуулахын тулд хүнд суртлаас салах ёстой.
Цаашдаа зөвшөөрлүүдийг мэргэжлийн холбоонуудад шилжүүлээд тухайн орон тоонуудыг цомхотгох бодлогыг барьж хувийн хэвшлийг дэмжинэ.
Төр, хувийн хэвшлийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхийн тулд үе шатуудыг багасгана.
Цаашид санхүүжилтийг нэгэнт төсвийн мөнгөөр шийдэж чадахгүй болж байна. Ийм цаг үед хувийн хэвшлийн оролцоо мөн адил өндөр учраас хууль эрх зүйн хувьд тодорхой өөрчлөлтүүдийг хийх чиглэлээр Эдийн Засаг, Хөгжлийн Яам ажиллана.
Төр хоёр орчим их наядын хэмнэлт хийнэ. Хурал, зөвлөгөөнүүдийг улсын төсвийн санхүүжилтээр хийдэг байдлыг таслан зогсооно. Гадаад, дотоод томилолтоо хумина.
Жишээ нь наадмын өмнө зохион байгуулдаг Эдийн засгийн форумын асуудлыг ч өнөөдөр ярилцсан. Тус форумд гаднын хөрөнгө оруулагчид өндөр оролцоотой байна. Гэхдээ энэ жил эдийн засгийн форум бол төрийн бус байгууллагатай хамтраад хувийн хэвшлийн санхүүжилт, дэмжлэгтэй зохион байгуулна. Төсвөөс санхүүжилт шаардахгүй хийхээр тохирсон.
Цаашид олон нийтийг хамарсан форум, хэлэлцүүлэг, уулзалт хийхгүй. Төсвөөс санхүүжүүлэхгүй байх бодлогыг барьж ажиллана. Иргэдэд эдийн засгийн хүндрэлийг үүрүүлэхгүй.
Хэрвээ өнөөдөр төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдвал УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв.
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER ZYGAATSI80955877