Төмөр замын асуудлаар олон түмний анхаарлыг татсан Х.Баттулгыг гадныхан их ажигладаг болов. Тухайлбал түүнийг наадмын дараа БНАСАУ-д айлчилсныг Монголчууд мэдээгүй байхад Өмнөд Солонгос мэдчихээд хамгийн том мэдээллийн агентлаг нь мэдээлэв.

Гэхдээ түүнийг ямар зорилгоор Хойд Солонгост таваргаж явааг мэдэж чадахгүй байна гэж Өмнөдийн төрийн мэдээллийн агентлаг онцолсон. 

Untitled-1

    Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Х.Баттулга Хойд Солонгост байсхийгээд л зорчдог болсон гэнэ. Учир нь Х.Баттулга Хойд Солонгосуудтай хамтран нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар судалж эхэлжээ.

Түүний нефть боловсруулахаар судалж байгаа боомт нь ОХУ-ын Владивостоктой ихээхэн ойр байдаг аж. Тэгээд нефтээ ОХУ-аас татаж Хойд Солонгост боловсруулан зах зээл дээр нь гаргах төлөвлөгөөтэй гэнэ. 

 

Х.Баттулга гишүүн хэзээнээсээ нефтийн бизнес сонирхож ирсэн түүхтэй. Харамсалтай нь тэрээр нефтийн бизнест нэг л азгүй байсаар ирсэн юм. Учир нь НИК-ийг хувьчлал зарлагдахад Х.Баттулга авах гэж байна гэсэн яриа их гарсан. Тухайн үед Х.Баттулга ч НИК-ийн хувьчлалд бэлдээд ухаангүй байсан юм. Тэгээд менежментийг нь Ж.Оюунгэрэлээр хариуцуулахаар тохирчихсон гэдэг юм. Гэтэл тухайн үеийн МАХН-ынхан Х.Баттулгад НИК-ийг хувьчлахгүй гэдэгийг ойлгожээ. Ингээд Х.Баттулга НИК-ийн хувьчлалын тоглоомноос гарсан. Уг хувьчлалд одоогийн захирал Ж.Оюунгэрэл ялсан юм. Энэ ялалтынхаа тухай хожим тэрээр “ би найман жилийн өмнө ажлаа өгчихөөд энэ шатаар уруудаад гарч байлаа. Өнөөдөр НИК-ийг авчихаад өгсөөд орж ирлээ” хэмээн хэлж дуулиан тарьсан.