Ашиг сонирхлын зөрчилтэй хийгдсэн түрээсийн гэрээг Төрийн өмчийн хорооны 2014 оны 143 дугаар тогтоолоор цуцалж “Их тэнгэр”  цогцолборын 24 дүгээр байрыг төрийн тусгай хамгаалалтад буцаан авсан аж.

Энэхүү шийдвэрийг "Номин холдинг" ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан ихэд эсэргүүцсэн бөгөөд энэ тухай бичлэг өнгөрсөн сарын 30-ны өдөр хийгджээ. 

Энэ талаар “Төр хувийн хэвшлийг хэтэрхий дарамталж байна”, “Та нар нэг байр нэг жилийн гэрээ хийж түрээслээд төлбөрийг нь 3, 3 сараар нь хийгээд явж байтал сүүлийн гурван сарын мөнгийг авчихаад түрээсийн хугацаа болоогүй байхад эзэн нь юмаа мэдэж байна гээд та нарыг хөөгөөд эхэлбэл яах уу? Дээрээс нь байр сулла гээд тог усыг чинь таслаад байвал яах уу? За гаръя гэлээ тэгвэл урдчилаад төлсөн мөнгийг чинь буцаахгүй гэвэл яах уу? Сайн бод. Хэн ч уурлана. Тэр татвар, хувийн хэвшил энд хамаагүй. Төлсөн төлбөрийг нь авч үлдээд байраа авчихаад удахгүй болох хувьчлалаар нэг хүн хувьчилж авах гэсэн оролдлого. Хувьчлалын талаар ард иргэд мэдэж байгаа юу? Эсвэл хэдэн эрх мэдэлтэн далдуур хэдэн байшин хувийн хэвшилдээ авах гэж байна уу”, 

“Ер нь ашиг хонжоо хайдаг, наймаачин, ганзагачин гэж элдвээрээ хэлүүлсээр өдийг хүрсэн хувийн хэвшлийнхэн, бизнесийнхэн л энэ төрийг тэжээж яваа шүү дээ. Төр гэсэн том нэрний ард нуугдсан хүмүүс бас арай л байх юм. Ямар ч гэрээг цуцлахад эхлээд үндэслэл байх хэрэгтэй. Цуцлах бол бүүр эцсийн үйлдэл. Тэрнээс өмнө гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулаад явах боломж байсан л байх. Ингээд ирэхээр л нөгөө төр хувийн хэвшлийн түншлэл гэдэгт итгэх арга алга даа” хэмээн цахим ертөнцөд иргэд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Ингээд "Номин холдинг" ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхантай холбоотой бичлэгийг хүргэе. 
 



Б.ТУУЛ 

Эх сурвалж http://www.info.mn