ХОХИРОГЧ: Зүгээр явж байгаа хүнийг зодож байвал сэтгэцийн өвчин шүү дээ. Мөнгө өгөөд салчихаж болдог гэх ойлголтыг нийгэмд өгмөөргүй байна
3 цагийн өмнө
Бүлэг этгээдүүдэд зодуулж, дээрэмдүүлсэн иргэн өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гадна мэдээлэл хийлээ.
Энэ талаараа тэрбээр "Хэрэг энэ оны тавдугаар сарын 11-ний үүрийн 03:00 цагт болсон. Би найзуудтайгаа уулзаад байрнаасаа гарч байх үед бүлэг зургаан этгээд хойноос гурван удаа дуудсан. Бид тоохгүй хаяж явсан ч араас нэг залуу нь гүйж ирээд маргаан үүсгэж биднийг зодсон. Миний утсыг дээрэмдсэн. Хаях гээд гартаа барьж явсан шар айргийг хүртэл авсан. Энэ бүх үйл явдал байрны хяналтын камерт бичигдсэн.
Намайг ухаан алдтал зодож, нүүрэн дээр сорвитой болгосон. Би Солонгос улсад сурдаг. Есдүгээр сард сургууль руугаа буцах ёстой. Би сорви болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжлээгүй. Утасны хохирлыг барагдуулж өгөхийг хүссэн.
Сүүлд дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодсон хэрэг гарахад тэр хэрэг нэг сарын дотор шүүх рүү шилжсэн байсан. Гэтэл миний хохирсон хэрэг бүтэн таван сар өнгөрчхөөд байхад дөнгөж прокурор луугаа явж байна. Хэрэг шийдвэрлэх явц яагаад удаашраад байгааг л асуумаар байна. Заавал олон нийтэд зарлаж, орилж чарлаж хашхичиж байж тоодог юм уу? Би аль болох чимээгүй, надад халдсан зургаан хүний нэр төрд нь халдахгүйгээр хөнгөнөөр шийдэх гэж хичээсэн.
Иймд хохирлоо барагдуулж чадахгүй бол ядаж ийм хүмүүс байдаг юм байна гэдгийг олон нийтэд сэрэмжлүүлж байна. Хүн зодчихоод хэдэн төгрөг өгөөд салчихдаг юм байна гэсэн ойлголтыг нийгэмд өгмөөргүй байна.
Хүнд гар хүрвэл ямар хэмжээний ялтай байдгийг харуулмаар байна. Бусад нь ирээд уучлалт гуйчхаад байхад намайг зодсон Болдоо гэх этгээд "Миний зургийг сториддог чи хэн бэ? Чамайг шүүхэд өгнө" гэсэн.
Зүгээр явж байгаа хүнийг хараад уур нь хүрээд зодож байвал сэтгэцийн өвчин шүү дээ" гэв.
Зочин · 1 цагийн өмнө
SAWN80955877
Зочин · 3 цагийн өмнө
URN SHINEGENE AMSN80955877
Зочин · 3 цагийн өмнө
SADARTLA XUCHINDX ERCHUUDD 80955877XUSNG SEKSDEED
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN BOOB XXN SHAALGYYLI XUCHINDI80955877SERELDMR SEXSYGR