Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship Mongolia 2025" тэмцээн нэг сар гаруй хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн амралтын өдрүүдэд аваргаа тодрууллаа.

Тус тэмцээн нь наймдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд нийт 128 баг дөрвөн үе шаттайгаар хоорондоо өрсөлдсөн юм. Сүүлийн шатанд шалгарсан 16 багийн тоглолт "Asa Arena"-д өнгөрсөн сарын 30-ны өдөр зохиогдлоо. 

18 тоглолтын нийлбэр дүнгээр "Sky Force" баг National Championship Mongolia 2025 тэмцээний аваргаар тодорч, 22.2 сая төгрөгийн мөнгөн шагнал авлаа. Харин дэд байрт "Team GGs" баг тодорч 11.1 сая төгрөг, гуравдугаар байрт "Golden Ticket" баг шалгарч 7.5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.

Энэ тэмцээний эхний хоёр байрт шалгарсан баг "PUBG Mobile Super League - Central & South Asia Fall 2025" тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа аж. Мөн тус тэмцээний шилдэг тоглогчоор "Sky Force" багийн "Godless" буюу Б.Билгүүн тодорчээ.

"Sky Force" багийн бүрэлдэхүүнд PUBG MOBILE тоглоомын 2024 оны дэлхийн аварга "Godless" буюу Б.Билгүүн, дэлхийн аваргын 2 болон 3 дугаар байрт "ICY" буюу Б.Тэнгис, "Sanchir" буюу Г.Санчирболд, "Riley" буюу П.Хангэрэл, "RYLO" буюу Н.Наранцацралт нэр багтаж байна.