Газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж эхэллээ
3 цагийн өмнө
2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр "Дашваанжил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан машин, Патрол загварын машин Дүнжингаравын урд уулзвар дээр осол гаргасны улмаас галд 207 дугаар байрны нийт 63 өрхийн 218 оршин суугч өртөж орон гэргүй болсон юм.
Дэлбэрэлтэд өртсөн тус байрыг "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар буулгуулахаар өнөөдөр ажилдаа орлоо.
Энэ талаар "Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ"-ын дарга Ц.Болд "Нийслэлийн засаг даргын захирамжаар 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгах үүрэг даалгавар өгсөн. Өнөөдрөөс эхэлж явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, хашаа барьж саравч сүүдрэвч хийсэн.
13 давхарт дээвэр нурсан байдалтай байгаа. Бүх цэвэрлэгээг гараар хийнэ. 13 давхрын карказыг буулгасны дараа дөрвөн ширхэг унагалдай гаргаж, бетон хөрөөдөх, арматур жижиглэх ажил хийнэ. Үүний дараа 70 тонны жинтэй краннаар барилгын бүтцийг доош нь буулгана.
Барилгын хажууд 500 гаруй хүүхэдтэй сургууль, Хаан банк үйл ажиллагаа явуулж байгаа учраас аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавина. Байшингаа 11-13 давхар хүртэл торлоно. Глобал сургууль, Хаан банкны дээврийг тоос шорооноос урьдчилан сэргийлж хамгаалж өгнө.
Аравдугаар сарын 10-нд нурааж дуусахаар 60 гаруй хүн, 10 гаруй техник ажиллаж байна. Манай компани өмнө нь Урт цагаан, S Outlet, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд нэг иргэний таван давхар барилгыг буулгаж байсан. Европын сэргээн босголтын банкны төслөөр хэрэгжсэн 13.6 сая ам.долларын 27 ширхэг машин манай компанид байгаа.
Монгол Улсын хэмжээнд анх удаа 13 давхар барилгыг буулгах гэж байна. Цутгамал барилгыг олон төрлийн аргаар буулгаж болно. Бид эхлээд гараараа буулгаж эхэлнэ. Дараа нь машин техникийн холимог аргаар буулгана" гэв.

Зочин · 2 цагийн өмнө
TOMSGN DYRN TAWITAL XELEEREE DOLOOJ BOOW XXOOD80955877SHAALTSI
Зочин · 2 цагийн өмнө
BOOB XUSEMJLEED XXN TAWIYYLN BOOBN GOE XUSEED YDAAN DOLOON