Ноён уул, Гутайн даваа зэрэг дархан цаазат газруудад алт олборлохын эсрэг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
3 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдөр (2025.09.23)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно болж, “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай хэлэлцэв.
“Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хийлээ. Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой, Улсын Их Хурлын тогтоолыг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх шаардлагатай гэсэн хоёр үндэслэлээр хориг тавьсан гэдгийг тэрбээр дурдав.
Тогтоолын 1.5 дахь заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан нь улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл бүрдүүлсэн гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.
Мөн тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” хэмээн заасан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна гэж хоригийн үндэслэлд дурдсан байна. Улсын Их Хурлын тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал дараа нь танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч буй алтны үндсэн ордуудтай холбогдох эдийн засгийн тооцоолол болон байгаль орчинд учруулах хор хохирол, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн эсэх, мөн алтны ордуудын нөөцийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан тусгай хамгаалалттай газар нутагт алт олборлох, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тооцоо, судалгаа хийгдсэн эсэх талаар асуулт асууж хариулт авсан байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн нар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн нэмэгдүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж, үг хэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсэх асуудлаар хориг тавьсан зүйл, заалт бүрээр санал хураалт явуулахад тогтоолын 1.5 дахь заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь үзсэн бол тогтоолын 3 дугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж 95 хувь нь үзжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн хоригийн хууль зүйн үндэслэл, эдийн засгийн тооцоо, судалгаа, Улсын Их Хурлын тогтоолын дагаж мөрдөх хугацаа, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зааг зэрэг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Г.Уянгахишиг, О.Алтангэрэл, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар үг хэлжээ.
Санал хураалт явуулахад тогтоолын 1.5 дахь заалт болон 3 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь үзсэн байна.
Зочин · 58 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
BOOWN XOXMOOR SADAR VANAGLMAAR80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOW DOLOOMOOR BPOWN XOXMOOR SEKSEER TAICHNA 80955877
Зочин · 1 цагийн өмнө
ZYGAATSI AL SEKSDEED XUSSEN VANAGLMAAR SEKSY80955877TSAGAAR
Зочин · 1 цагийн өмнө
VANXANI SEKSEER XALYYN DEWSGER XUCH8NDEX ERCHUUDTEI SEKSDEED80955877
Зочин · 1 цагийн өмнө
SADARTLA SEKSEER ZALYYGN ANUSN NUXN XELEEREE ODOOJ DOLOON URN SHINEGENE AMSNA80955877
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI BOOB XXOJ DOLOOJ TOMSGN XELEEREE DOLOON80955877
Зочин · 1 цагийн өмнө
SEXSDI80955877