Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, 45 настай эрэгтэй нь өөрийн хамтран амьдрагч болох 30 настай эмэгтэйг хөнөөсөн байна.

Уг дуудлагыг сэжигтэн этгээдийн дүү нь анх цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж.

Тодруулбал, дүү нь "Манай ах өөрийн хамтран амьдрагчаа алсан гээд 2,3 хоног дараалж архи уулаа. Шалгаж өгнө үү" гэжээ.

Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд урьдчилсан байдлаар хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөгөөд нуусан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Сэжигтэн этгээд хамтран амьдрагчаа энэ сарын 21-нд хөнөөсөн бөгөөд цогцсыг өнгөрсөн бямба гарагт буюу 6 хоногийн дараа олсон аж.