Таван богд групп өмнө KFC салбарыг Монголд нээснээс хойш удалгүй дахин нэг шинэ төрлийн үйлчилгээг эхлүүлсэн нь Дэлхийн 100 гаруй улсад 15000 орчим салбартай хамгийн том пиццаны сүлжээ “Pizza Hut Delivery”-г Монголд албан ёсоор саяхан нээсэн билээ. 

Одоогоор ганц салбар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тухайн үед нээлтээ хийхдээ “Дэлхийд №1 пицца Пан Пиццаны гайхалтай амтыг монголчууддаа мэдрүүлэх болсондоо баяртай байна” хэмээн “Pizza Hut Delivery”-ынхан онцолж байсан.  Тэгвэл тус газрынхан амлалтаа төдийлөн биелүүлэхгүй байгаа бололтой. 

Хороололд салбараа нээсэн тус газар үйлчилгээний стандартын хувьд тийм ч тохиромжтой санагдсангүй. Дотроо 3 ширээ байрлуулсан салбарт үйлчлүүлэгчид хоолоо идэхэд тун бэрхшээлтэй бөгөөд ширээ олдохгүй зовлон байв. Үүнээс гадна үйлчлүүлэгчид зориулсан ариун цэврийн өрөө ч байхгүй, захиалга дэндүү удаан пицца амтлахаар ирсэн зарим үйлчлүүлэгчид 2 цагийн дараа захиалга авна гэх үгийг ч сонссоор ....

Нээсэн салбарт энэ мэт дутагдал байсан бол цахим ертөнцөөр Пицца Хатыг мөн нэлээд шүүмжлээд авчээ.  Тэдний заримаас сийрүүлбэл худалдаанд гараад удаагүй байхад тус пиццаг түлэгдсэн, хэтэрхий зузаан гурилтай, амт муутай гэх мэтээр олон нийтийн сүлжээгээр маш олон хүмүүс шүүмжилжээ.