Голомт Банкны цахим банкны газрын захирал З.Хайдар: Американ экспресс бол маш үнэ цэнэтэй брэнд юм
2014/07/21
Голомт банкны Монголын банк санхүүгийн салбарт эзлэх байрсуурь, төлбөртооцоонысистемд нэвтрүүлсэн анхдагч алхамууд, мэдээллийн технологийн хүчирхэг бааз, үйл ажиллагааны үр ашиг зэрэг олон талт байдлаас нь үнэлж, 2008 онд American Express картыг Монгол Улсад хүлээн авагч цор ганц банк, 2013 онд тус картыг Монголын зах зээлд гаргах онцгой эрхтэй банкаар сонгож байсан бол өнгөрсөн сарын 26-нд American Express Gold картыг албан ёсоор нэвтрүүлээд байна.
-Монголчууд төлбөрийн картыг, төлбөр тооцоондоо хэрэглэж эхлээд олон жилийн нүүрийг үзжээ. Өдөр бүр, гадаад дотоод явахдаа ч банкны үйлчилгээг картаараа авчихдаг болж. Үүнд Голомт банкны оруулсан хувь нэмэр их бизээ. Хоёулаа эндээс яриагаа эхэлье.
-Одоогоос 15 жилийн өмнө Голомт банкны хамт олон, Монгол Улсад анх удаа төлбөрийн картын системийг нэвтрүүлснээр, монголын банк санхүүгийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, дэлхийн хөгжлийг Монголд авчирсан гэж хэлж болно. Учир нь тухайн үед Монголчуудад төлбөрийн карт гэдэг ойлголт цоо шинэ, хэрхэн ашиглахаа мэддэггүй байсан үе.
Харин одоо иргэдийн картын хэрэглээ жил ирэх тусам өсөж, судалгаанаас харахад монгол улсад нийт 3 сая гаруй карт, төлбөр тооцоонд ашиглагдаж байгаа нь энэхүү зах зээл маш хурдацтай хөгжиж байгаагийн илрэл юм.
Голомт банк Монгол улсад анхны картыг гаргаад зогсохгүй бэлэн мөнгөний орлого тушаах боломжтой өөртөө үйлчлэх банкийг нэвтрүүлсэн, мөн анх удаа Western Union мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлээд зогсохгүй, үйл ажиллагааг нь улам өргөжүүлж интернэт банкинд нэгтгэсэн ... гээд бид ямагт анхдагч байж, харилцагчиддаа дэлхийн шилдэгүүдийг зориулж ирсэндээ баяртай байдаг.
Сонирхуулахад монголчууддаа зориулсан бидний хамгийн анхны гадаад брэнд “Мастеркарт” байсан бол хамгийн сүүлд бид дэлхийд алдартай Американ Экспресс картыг Монголд анх удаа нэвтрүүлээд байна.
-Дээр дурьдсан үйлчилгээнүүдийн хувьд би өөрөө үйлчлүүлдэг учраас сайн мэднэ. Харин Американ экспресс картын хувьд тийм ч сайн ойлголтгүй юм байна. Тийм болохоор хоёулаа энэ картын тухай тогтож ярья. Миний сонссоноор Американ экспресс нь Монголчуудын хувьд шинэхэн танил мэт боловч дэлхийн картын системд тэргүүлэгч гэсэн алдрыг зүй ёсоор хүртсэн гэлцдэг юм билээ. Ер нь танай 2 байгууллага хэзээнээс хамтарч ажиллаж эхэлсэн юм бэ?
-Американ Экспресс нь 150 гаруй жилийн түүхтэй. Анхны замын чек, карт зэрэг олон төрлийн үйлчилгээг АНУ-д болон дэлхийд нэвтрүүлсэн компани. Тус байгууллага өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, нэр хүндэд онцгойлон анхаарч ажилладагаараа өрсөлдөгчдөөсөө ялгардаг.
Тиймээс өөрийн түншлэгч банкаа сонгохдоо маш олон шалгуураар үнэлж, шаардлага тавьдаг бөгөөд нэг улсаас нэг л банкийг сонгож хамтран ажилладаг. Голомт банкны хувьд Монголын банк санхүүгийн салбарт эзлэх байр суурь, төлбөр тооцооны системд нэвтрүүлсэн анхдагч алхамууд, мэдээллийн технологийн хүчирхэг бааз, үйл ажиллагааны үр ашиг зэрэг олон талт байдлаас нь үнэлж, 2008 онд American Express картыг Монгол Улсад хүлээн авагч цор ганц банк, 2013 онд тус картыг Монголын зах зээлд нэвтрүүлэх онцгой эрхтэй банкаар сонгож байсан түүхтэй.
Энэ өдрөөс эхлэн бид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, American Express картыг Монголын зах зээлд гаргах бэлтгэл ажлыг эхлүүлсэн бол 2014.06.26-нд албан ёсоор нэвтрүүлэн, анхны гүйлгээгээ хийсэндээ баяртай байна
-Американ Экспресс карт нь яг юугаараа давуу талтай болоод ийм өндөр шаардлагыг тавьдаг юм бол?
-Бидний нэвтрүүлсэн American Express®Gold Card нь өндөр зэрэглэлийн зээлийн эрхтэй карт юм. Нэг ёсондоо санхүүгийн уян хатан, эрх чөлөөт амьдралыг эрхэмлэдэг хүмүүст илүү тохиромжтой. Мөн дээд зэрэглэлийн үйлчилгээ, хөнгөлөлт, урамшуулал авдаг нь хамгийн гол давуу тал нь гэж хэлж болно.
Ер нь Американ Экспресс картын бусдаас ялгарах гол онцлог нь хүссэн хүн эзэмшээд байдаггүй үнэ цэнийг өөртөө агуулж байдаг. Өнөөдөр дэлхий нийтээр тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ цэнийг “брэнд” буюу “сор” болж чадсан эсэхээр нь хэмждэг шүү дээ.
Тэгвэл Американ Экспресс нь дэлхийн хамгийн шилдэг брэндээр удаа дараа шалгарч, 2013 онд санхүүгийн салбартаа тэргүүлсэн нь энэхүү брэндийн үнэ цэнийг илтгэж байгаа хэрэг. Нэг ёсондоо Американ Экспресс нь үйлчилгээний далайц, хамрах цар хүрээ өргөн, маш үнэ цэнэтэй брэнд юм.
-Та сая хэрэглэгчид дээд зэрэглэлийн үйлчилгээ, хөнгөлөлт урамшуулал авдаг гэлээ. Энэ тухайд нэмж тодруулахгүй юу?
-American Express карт эзэмшигчдийн хувьд хамгийн их сэтгэл хангалуун байдаг урамшуулал нь “Membership Rewards™”. Энэ бол тухайн хүн American Express картаараа гүйлгээ хийх бүртээ урамшууллын оноо цуглуулж, цуглуулсан онооныхоо үнийн дүнтэй дүйцэхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ, гэнэтийн бэлгийг авахыг хэлж байгаа юм.
Бас нэг давуу тал нь American Express-ийн харилцагчид “Selects” буюу олон улсын хөнгөлөлтийн сүлжээнд нэгдсэн дээд зэрэглэлийн ресторан, зоогийн газар, зочид буудал, брэндийн дэлгүүр зэрэг байгууллагуудаас VIP үйлчилгээ, онцгой хөнгөлөлт урамшуулал, давуу эрх, олон төрлийн боломжийг авдагаараа онцлогтой.
Энэ бүх үйлчилгээг American Express 24 цагийн турш үзүүлдэг бөгөөд картаа гээлээ гэхэд 24 цагийн дотор таны гар дээр очно. Харин аяллын даатгалын хувьд танд шууд үнэгүй дагалдан очих эрх бөгөөд дэлхийн хаашаа ч зорчсон таныг ачаа тээшээ гээх зэрэг гэнэтийн эрсдлээс хамгаалдаг.
Бас нэгэн таатай боломж нь та дэлхийн 100 гаруй орны 700 гаруй нисэх онгоцны буудлын VIP хүлээлгийн танхимаар үйлчлүүлж, тав тухтай тохилог орчинд тухлах эрхтэй. Энэ бүх боломж нь Американ Экспресс карт эзэмшигчдэд шууд олгогддог давуу тал учраас сонголт хийх шаардлагагүй.
-Голомт банкны Американ Экспресс Алтан карт эзэмшигчид эдгээр хөнгөлөлт урамшууллыг эх орондоо мөн адил авч болно гэсэн үг үү? Бас нэг зүйл тодруулахад Монголоос сонгогдож, олон улсын хөнгөлөлтийн сүлжээнд нэгдсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд олон давуу тал нээгдэх нь гэж би харж байна?
-Тэгэлгүй яах вэ. Монгол улсад Американ Экспресс карт нэвтэрснээр Монголын аж ахуйн нэгжүүд “Selects” буюу олон улсын хөнгөлөлтийн сүлжээнд нэгдэх эрх нээгдсэн.
Ингэснээр манай аж ахуйн нэгжүүдэд гадаадын болон дотоодын харилцагчдыг татах, өөрсдийгөө дэлхий даяар сурталчлах, улмаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой юм. Ийм хүсэл эрмэлзэлтэй аж ахуйн нэгжүүд бидэнд хандаж, хамтран ажиллах боломжтой.
Танд нэг сонирхолтой судалгаа хэлэхэд American Express®Gold Card эзэмшигчид нь бусад карт эзэмшигчдээс 2 дахин их худалдан авалт хийдэг хүмүүс байдаг нь тогтоогдсон.
Тэгэхээр Монгол Улсад зорчих гэж байгаа Американ Экспрессийн харилцагчид Selects буюу олон улсын хөнгөлөлтийн сүлжээнд нэгдсэн байгууллагуудын жагсаалтыг харж байгаад, Монголоос сонгогдсон аж ахуйн нэгжүүдээр хөнгөлөлттэй үйлчлүүлж, тэр хирээр тухайн байгууллагын борлуулалт нэмэгдэх нь гарцаагүй юм.
Манай карт эзэмшигчдийн хувьд ч ялгаагүй Монголдоо төдийгүй, гадаадад энэхүү хөнгөлөлт урамшууллыг эдлэх боломжтой.
-Американ Экспресс байгууллага дэлхийд цор ганцаараа титанаар хийсэн “Хар карт”-ыг харилцагчиддаа зориулдаг нь сонирхол татаж байсан. Ер нь Американ Экспрессийнкартуудын онцлог болоод Голомт банкны зүгээс харилцагчиддаа санал болгож буй картын тухайд тодруулбал?
-Американ Экспрессийн картууд дээр тус картын бэлгэдэл болсон эртний ромын дайчин Центурионы дүрс байдаг. Энэхүү бэлгэдлийг картынхаа хаана нь байрлуулснаас шалтгаалан, тухайн картын үнэ цэнэ, ялгаа нь оршдог юм.
Жишээ нь Центурионы дүрс картынхаа хажуу талд байрласан байвал байгууллагын энгийн кредит карт, харин дээд буланд байрласан бол хувь хүний энгийн кредит карт гэх мэтээр ялгаатай. Хэрвээ картынхаа яг голд, төвдөө байвал Американ Экспрессийн хамгийн өндөр түвшний карт гэж ойлгож болно.
Голомт банкны хувьд Американ Экспрессийн хамгийн үнэ цэнэтэй картыг нэвтрүүлэх бүх шаардлагыг хангаж, “Центурион” бэлгэдэл нь картынхаа төвд байрласан картыг зах зээлд гаргаж байгаадаа баяртай байна. Бидний нэвтрүүлж буй “American Express® Gold Card” нь хосолсон валютын зээлийн эрхтэй карт.
Иймээс түрийвчиндээ олон карт авч явалгүйгээр нэг картаараа гадаадад бол ам.доллараар, Монголдоо бол төгрөгөөр тус тус гүйлгээ хийх боломжтой. Энэ бүхнээс харахад Монголын банк санхүүгийн үйлчилгээ дэлхийн хөгжилтэй ойрхон яваа юм байна гэж бодогдлоо.
Манай улсын банкны үйлчилгээ, олон улсын жишигтэй дүйцэхүйц түвшинд хөгжиж байна гэж би хардаг. Учир нь Монголын насанд хүрсэн хүн бүр карт эзэмшдэг, карт ашиглах дэд бүтэц буюу АТМ бэлэн мөнгөний машин, ПОС терминалууд нь үйлчилгээний бараг бүх газруудад байна.
Өнгөрсөн сараас эхлэн бага дүнтэй банк хоорондын төлбөр тооцоо 24/7 горим руу шилжлээ. Олон улстай харьцуулж үзвэл Голомт банк Western Union үйлчилгээг интернэт банкны үйлчилгээтэй хослуулсан дэлхийд цөөнд тооцогдох банкуудын нэг болж чадсан төдийгүй ухаалаг гар утсанд суурилсан банкны аппликэйшн, интернэт банкны үйлчилгээг бид Монголд анх удаа хурдан нэвтрүүлж чадсан.
Товчхондоо, бид техник технологийн дэвшилд суурилсан, дэлхийд шинээр нэвтэрч буй шилдэг үйлчилгээ бүхнийг Монголчууддаа цаг алдалгүй хүргэж байна.
Харин дэлхийн хандлагын тухайд, банкны үйлчилгээ цахим сүлжээ болон гар утасны технологид суурилан хөгжиж байгаа нь харилцагчдад өөрт шаардлагатай үйлчилгээг 24 цагийн турш авах боломжийг олгож байна.
-Ойрын үед Голомт банк зах зээлд ямар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна? Бүтээгдэхүүндээ хийж буй хөгжүүлэлт, шинэчлэлтүүдээсээ хуваалцвал?
-Голомт банк Монголд анх удаа дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч Инфосис компанитай хамтран үндсэн бүртгэлийн системээ шинэчлэх ажлыг 2013 оны турш гүйцэтгэж, үндэсний их баяр наадмын өдрүүдэд бүрэн нэвтрүүллээ.
Инфосис компанийн Финаклсистемийг Голомт банк үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр харилцагчийн үйлчилгээний чанар өндөр түвшинд хүрэхийн зэрэгцээ, системийн хэвийн найдвартай байдал олон улсын стандартад нийцэж, үйл ажиллагааны цар хүрээ улам тэлэх юм.
-Танд баярлалаа. Голомт банкнаас шинээр нэвтрүүлсэн Американ экспресс картын тухайд уншигчид маань сайн мэдээлэлтэй болсон гэдэгт би итгэлтэй байна. Та бүхний ажил үйлст амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд Голомт банкны хамт олны амжилтын үндэс болсон нийт харилцагчиддаа сайн сайхныг хүсэж, бид та бүхэндээ дэлхийн энтэй бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлж зориулах болно гэсэн чин сэтгэлийн ерөөл тавьж байгааг минь хүлээн авна уу.
Зочин · 2014/07/22
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/