mc

Муудсан мах нийлүүлж  байсан Шанхай хотын “Husi Food” корпораци шуугиан тарьж эхэллээ.

Тэрээр “McDonalds”, “KFC”, “Pizza Hut” зэрэг алдартай түргэн хоолны сүлжээнүүдэд мах нийлүүлдэг гэнэ. 50 сая юанийн хөрөнгөтэй, гадаадын хөрөнгө оруулалтай “Husi Food” корпорацийн  өмхийрсөн үхэр, хонины махыг савлаж байгааг телевизээр баримт нотолгоотой цацсаны дараа үйл ажиллагааг нь түр зогсоожээ.

Мөн “McDonalds” компани муудсан махаар хоол хийж байсандаа хэрэглэгчдээс уучлалт гуйж, Шанхайн компаниас хүнс нийлүүлэхээ зогсоосноо мэдэгдсэн байна. Тус сүлжээнд нийлүүлсэн 10 тонн хөлдүү үхрийн махны хүчинтэй хугацааг ажилчид нь санаатайгаар өөрчилсөн нь ил болжээ. Шанхайн хүнсний компани нь жил бүр 25 мянган тонн мах нийлүүлдэг бөгөөд Жиадин дүүргээс найдвартай хүнсний гэрчилгээг гардан авсан юм. Гэтэл Dragon TV сувгийн хоёр сар гаруйн хугацаанд бэлтгэсэн сурвалжлага олонд үнэнийг илчилж өгчээ.

shanghai-1

126774623_14058980890631n