Монгол Улс “модоо барьсан” уу, Сангийн сайд аа
1 цагийн өмнө

Төрийн албаныхан ажил зогссон талаараа дээр дооргүй ярьж байна. Учир нь Сангийн яамнаас цаг тухай бүрд нь баталж, гаргаж өгөх ёстой төсвөө улс мөнгөгүй байна гэдэг шалтгаанаар олгохгүй байгаа гэнэ. Энэ үнэн үү, Сангийн сайд аа. Монгол Улс үнэхээр “модоо барьсан” гэж үү. Хувхай хоосон болохыг ингэж хэлдэг гэдгийг та юу эс андах вэ.
Улс төрийн бужигнаан дунд саяхан 2026 оны улсын төсвийг баталсан. Таны боож оруулсан төсөв, иргэдийнхээ саналыг сонссон гэдэг ганцхан зүйлээр гишүүдээс эерэг үнэлгээ авч чадсан. Харамсалтай нь бусад үзүүлэлт, тэр дундаа анх улсын төсвөө батлахдаа орлогыг хэт өөдрөг тооцоолж, түүндээ тааруулж зардлаа өсгөсөн. Одоо тэр өсгөсөн зардлаа санхүүжүүлж чадахгүй байдалд орж байна уу. Төсвийн байгууллагууд 2026 он руу өртэй л орох дүр зураг харагдаж байх шиг. Улсын төсөв цалин, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг л санхүүжүүлж байна гэж эдийн засагчид хэлж байна.
Өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Монгол Улс орлогоо хийсвэр төлөвлөөд өнөөдрийн нөхцөл байдал үүсч байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний орлого гурван тэрбум ам.доллараар тасарсан байна, биет хэмжээ нь байсан ч мөнгө нь алга. Оюу толгойн зэс бол зүгээр л эдийн засгийн үзүүлэлт, АМНАТ нь тавхан хувь. Төчнөөн сая тонн зэс, алт гарлаа гэдэг ч тэр бол Монголд орлого болно гэж байхгүй. Үүнийг нөхдөг нь ганц нүүрс ч өнөөдрийн байдлаар бид нүүрсээ олигтой үнээр зарж чадахгүй. Нэг үгээр хэлбэл, Засгийн газар арчаагүй байна” гэж хэлсэн. Ямар сайндаа л Ерөнхий сайд чинь Гааль дээр ажиллагаа явуулж авлига хулгайг нь илчилж байхав. Энэ таны голлож хариуцдаг салбар шиг билээ. Нөгөөдүүл нь баригдсандаа хонзогноод хил дээгүүр гарсан болгоны “анусны” нүхийг л арайтай шагайж харахгүй байгаа гэсэн цуурхал тархаж байна.
Гозойтол татвар өгсөн наймаачид маниусынхаа хосыг шувтраад дуусах нь байна. Энэ бүгдээс харахад, яалт ч үгүй төр хоосорчээ. Та үүнтэй санал нийлж байна уу. Эсвэл Засгийн газраас өргөн барьсан улсын төсөв дээр зарим гишүүд улстөржиж, төсвийг гацаасан. Үүнд нь хариу барих гээд төсвөө батлуулчихсаныхаа дараа сангийн авдраа зориуд нээхгүй байна уу гэж хардах хүмүүс ч цөөнгүй байна. Үнэхээр “модоо барьчихаад” байгаа бол энэ хүртэл явуулсан Сангийн сайд та ажлаа өгсөн нь зөв болов уу.
Э.МӨНХ
Эх сурвалж: wwwDNN.mn







Зочин · 7 минутын өмнө
SAWI80955877
Bat · 16 минутын өмнө
Энэ царайг харахаар л огиудас хүрдэг болов
Зочин · 59 минутын өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ AL SEXSDEED VANAG VANXANDI BIEE UNELELN MASSAJLI80955877