"Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлах бүсчлэл өөрчлөгдөөгүй" гэлээ
2026/01/09
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт мөрдөгдөж буй. Харин хязгаарлалтын бүсчлэл шинэчлэгдсэн гэх мэдээлэл иргэдийн дунд гараад байна.
Энэ талаар ЗХУТ-ийн олон нийттэй харилцах хэлтсээс лавлаж асуухад "Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт мөрдөгдөж байгаа. 2020 оны НЗД-ын захирамжаар батлагдсан хязгаарлалтын бүсчлэл өөрчлөгдөөгүй. Өвөл, зуны хуваарь гэж байхгүй.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус зорчдог болсон. Тухайн хэсгийн хязгаарлалтын бүсэд ч өөрчлөлт ороогүй" гэв.
Тээврийн хэрэгсэлд одоогийн мөрдөгдөж байгаа хязгаарлалт:
- 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Даваа гараг
- 2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Мягмар гараг
- 3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Лхагва гараг
- 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Пүрэв гараг
- 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл – Баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохгүй.
Хязгаарлалтын бүсчлэл:

Долоо хоногийн Бямба, Ням гараг болон бүх нийтээр амрах баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй билээ.







Зочин · 2026/01/11
BOOBN XXN BOOWN DOLOOJ80955877
Зочин · 2026/01/09
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh