Архангай аймагт байгалийн гамшиг болж, хүний амь эрсэдлээ
2014/07/26
Архангай аймгийн Хашаат суманд өчигдөр байгалийн гамшигт үзэгдэл болж, нэг хүн амиа алдаж 10 орчим хүн бэртэж гэмтжээ. Тодруулбал, өчигдөр орой хүчтэй салхи салхилж, аадар бороо орсны улмаас гурван машинд салхинд хийсч, дотор нь сууж явсан нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг болсон байна. Энэ талаар Архангай аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч Урансанаатай холбогдож дараах тодруулгыг авлаа.
-Өчигдөр болсон хүчтэй салхины улмаас хүний амь нас хохиросон гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулга өгөхгүй юу?
-Хүчтэй салхины улмаас автомашин хийссэн. Энэ үеэр нэг хүн амиа алдсан харамсалтай явдал болсон нь үнэн.
-Мөн айлын байшин хийсч дотор нь байсан хүмүүс гэмтэж бэртсэн гэсэн. Хэчнээн хүн эмнэлэгт хүргэгдээд байна вэ?
-Есөн хүн хүнд хөнгөн гэмтсэн. Аймгийн онцгой байдлын хэлтсийнхэн өчигдрөөс эхлэн Хашаат суманд ажиллаж байна. Бүрэлдэхүүн хараахан ирээгүй байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.
Зочин · 2014/07/29
Bolson in vnen xvmvvcee.
Зочин · 2014/07/27
Zohitsuulah horooniihon iim hudlaa zurag medeelel niited taraagaad baigaag haamaar baina
Зочин · 2014/07/27
Ene saituud Medellin bod it baidal gej yum algaa. Iunshihaa
Зочин · 2014/07/27
Xui calxi
Зочин · 2014/07/27
гайхалтай