УИХ дахь МАН-ын бүлгээс С.Бямбацогтын танилцуулгыг уншиж дууссаны дараа шууд санал хураалт явуулахаар болов.

Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Таван намын 126 гишүүтэй парламентын даргыг сонгох гэж байж ямар ч хэлэлцүүлэггүй, асуулт хариултгүй явахаар дэглэчихсэн. УИХ-ын даргыг томилохтой холбоотой процесс дээр олон асуудал бий. Манай намын бүлгээс яаралтай горимоор хууль батлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ажлын гурван өдрийн завсарлага өгөөч" гэв.

Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн зүгээс "гурван хоног арай их байна" гээд ажлын нэг өдрийн завсарлага өгөхөөр алх цохив.