“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг маргааш албан ёсоор нээлтээ хийнэ
2 цагийн өмнө
Маргааш тайзны гэрэл асах мөчид нэгэн онцгой бүтээл үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөхөөр бэлэн боллоо. Орос найруулагчийн мэдрэмж, нарийн уран шийдлээр найруулж, жүжигчин Одончимэгийн продюсер хийж буй “Намайг дагуулаад яваач” драмын жүжиг маргааш албан ёсоор нээлтээ хийнэ.
Энэхүү жүжиг нь хайр дурлал, догдлол, шаналал, дурсамж бүхнийг нэгэн дор шингээж, үзэгч бүрийн зүрх сэтгэлийн гүнд хүрч, нандин мэдрэмжийг сэрээх болно.
Амьдралын үнэ цэнэ, хүний дотоод ертөнц, мартагдсан мэдрэмжүүдийг дахин мэдрүүлэх энэ бүтээл таныг өөр ертөнцөд хөтлөх нь гарцаагүй.
Хаана: Соёлын төв өргөө
Хэзээ: 04 сарын 12-оос эхлэн өдөр бүр 19:00 цагт
Тасалбар:

“Намайг дагуулаад яваач” — зүгээр нэг жүжиг биш, харин сэтгэлд үлдэх аялал.






