Өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” яг одоо Сүхбаатарын талбай дээр болж байна. Өдөрлөгийн үеэр иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгнө.

Мөн уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг таниулах, бие бялдрын үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авах, дасгал хөдөлгөөн, хооллолт, амьдралын эрүүл хэв маягийн талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх бол эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулах юм.

Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна. Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг 08:30-17:30 цагийн хооронд үргэлжилнэ.

Хуваарь:

2026.04.20 Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир

2026.04.21 Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг

2026.04.22-нд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгнө