Өнөөдрийн байдлаар  орон нутгаас ноолуур худалдан авч байгаа ханшийн мэдээллийг хүргэж байна.

- Дорнод аймаг 202-204₮

- Хэнтий аймаг 196-202₮

- Сүхбаатар аймаг 195-202₮

- Төв аймаг 200-203₮

- Орхон аймаг 188-195₮

- Булган аймаг 201-204₮

- Хөвсгөл аймаг 205-208₮

- Дундговь аймаг 180-185₮

- Архангай аймаг 204-207₮

- Дорноговь аймаг- 170-175₮ 

Ноолуурын ханш ийн өндөр байгаа бол "Эмээлт" захад өнөөдрийн байдлаар, ямааны арьс өлөнтэйгөө 60 мянган төгрөг байна.

Мөн бусад түүхий эдийн хувьд хонины нэхий өлөнгийн хамт 3000 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ 15 мянган төгрөгийн ханштай байна.

Түүнчлэн сүүл ширхэг нь 12 мянга, дэл нэг килограмм нь 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Түүнчлэн цагаан шир болон тэмээний шир тус бүр 60 мянган төгрөг, сарлагийн шир сүүлтэйгээ 38 мянга, бухын шир 38 мянган төгрөгийн үнэтэй байна. Хөөврийн үнэ 20 мянган төгрөгт хүрчээ.