Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн галзуу хулгана 16 хүний аминд хүрэх шахсан тухай тус хүрээлэнд ажилладаг нэгэн залуу илчилж энэ тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна.

Ингэхдээ тоглоомын удирдлага эвдэрч 16 хүнтэй галзуу хулгана доошоо унангаа алдлаа. Ажлаа хийж яваад олон хүний аминд хүрэх дөхлөө хэмээжээ. Үүнийг нь уншсан хүмүүс галзуу хулганыг аюултай гэж бодож буйгаа ч нуусангүй. Өмнө нь галзуу хулгана гацаж гэнэ, тороос нь мултарч гэнэ гэх яриа байсхийгээд гардаг байсан.

Харин энэ удаад үнэнийг ажилтан нь үнэнийг илчлэв үү, хэн нэгэн доог тохуу хийв үү гэдэг нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн галзуу хулгана нь 680 метр урт бөгөөд хамгийн өндөр хэсэг нь 40 метр. 24 хүний багтаамжтай энэхүү тоглоом 80 км цагийн хурдтай давхидаг юм байна.



У.Мичид