“Ясанд” харамгүй мөнгө гаргасан Ц.Оюунгэрэл Хөлбөмбөгчин хүүхдүүддээ сохор зоос ч өгөөгүй байна
2014/07/29
“Монголчууд хөл бөмбөгөөр амжилт гаргахгүй ээ” гэж олон хүмүүс ярьдаг. Хүн төрөлхтөнийг байлдан дагуулагч энэ агуу спортод өндөр хөгжилтэй эсвэл хөл бөмбөгийн он удаан жилийн уламжлалтай ард түмэн нь л дандаа амжилт гаргадаг гэсэн хатуу ойлголт өдийг хүртэл байсаар ирсэн.
Гэтэл энэ тогтсон ойлголтыг эвдэж Монголчууд хөл бөмбөгөөр ирээдүйд амжилт үзүүлэх боломжтой болохыг манай хүүхэд багачууд нотлон харуулсан баяртай үйл явдал тун саяхан болж өнгөрсөн билээ. Бразилийн ногоон дэвжээнд Германы шигшээ баг аваргын цом өргөж байхад манай хүүхдүүд Шведийн талбай дээр аварга Германы багийг буулгаж авсан тухай баяртай мэдээ спортод элэгтэй хүн бүхнийг баярлуулсан билээ.
Хөл бөмбөгийн дэлхийн олон ододыг төрүүлсэн “Gothia Cup-2014” тэмцээн Швед улсад амжилттай зохиогдож өнгөрсөн. Уг тэмцээнд дэлхийн 80 гаруй орны 1600 орчим клуб өрсөлдөж үүнээс шилдэг 32 улсын 190 баг шалгарч 47 хэсэгт тоглодог гээд бодоход уг тэмцээний цар хүрээ ач холбогдол ямар өндөр болохыг төвөггүй олж мэдэж болно. 40 дэхь жилдээ зохиогдож байгаа уг тэмцээнээс Манай Улсын “дэрэн” клубын 16 настнууд хүрэл медаль хүртэж том амжилт гаргасан юм. Тэд Норвеги, Энэтхэг, Германий багуудыг буулган авсаар энэхүү амжилтанд хүрсэн байна.
Хөл бөмбөгийн спортод хайртай хэн бүхнийг баярлуулсан ийм сайхан үйл явдал болж байхад харин төр засгийн удирдлагууд, сайд дарга нар маань маань таг дуугүй суусаар. Жалга довныхоо найр наадмын түрүүнд хэдэн зуун саяын үнэтэй машин бэлэглэсэн шигээ явж байгаа нь харамсалтай. Тэднийг эх орондоо ирэхэд аппарат барьсан хэдэн сурвалжлагч, гэр бүлийнхнээс нь өөр албаны ямар ч хүн угтаагүй гэнэ.
Дэрэн багийнхан тэмцээнд оролцох зардлаа олох гэж ихэд зүдэрсэн гэдгээ нуусангүй. ССАЖЯ-нд хүртэл хандаж санхүүжилт хүсчээ. Гэвч харамсалтай нь “уучлаарай мөнгө байхгүй” гэдэг хариуг өгсөн байна. Батаарын ясанд зориулж төв талбайд байр бариулж, дарханаар аялуулж, музей байгуулж, марк хийлгүүлэхдээ огтхон ч гар татахгүй мөнгө зарцуулж яваа ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл хэдэн хүүхдэд дэмжлэг үзүүлж чадаагүй нь тун гунигтай. “Үхсэн” үлэг гүрвэлийн ясыг өндөлзүүлэхэд хэдэн зуун саяар цацах сайдад “амьд” тамирчин хүүхэд багачуудаа дэмжих сэтгэл байгаагүй нь харамсалтай.
Нью Иоркын загварын шоунд загвар зохиогч, моделиудаа төрийн зардлаар илгээдэг манайхаас өөр улс ер нь байдаг болов уу? Загвар, хэлбэр хөөсөн Ц.Оюунгэрэл дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгахаар зорьж, зориглож яваа хүүхэд багачуудаа дэмжихгүй юм бол сайд гэж сэтэр зүүн савсагнаж явах хэрэг юун. Монголын төр хойч үеэ дэмжихгүй бол өөр хэн ч дэмжих билээ дээ.
Зочин · 2014/08/02
тэр хөгшин гадаад нөхөр нь ясанд ухаангүй гэнэлээ
Зочин · 2014/07/30
зочин · 2014/07/30
Балиар хүүхэн гарах бүртээ батаар батаар гээд байх юм билээ Батаар Оюунгэрэл гээд манайхан нэрлэсэн гээд бод. Ард түмнээ харж үзнэ гэж гарсан ****** сайн луйварчид араг ясаар хөөцөлдөөд бүр МАН-ын ганц өмч Лениний музейг хүртэл булааж авч араг ясаа хийсэн гэсэн. Араг ясыг нь хийх өөр газар байхгүй гэнээ. Социализмын үед бүтээсэн бүх өмчийг булааж авсан дээрэмчдэд 1 газар үлдэж л дээ Ард түмнээ элгээр нь хэвтүүлдэг ********нууд
Зочин · 2014/07/30
Батхүү · 2014/07/30
Ядарсан айлын задарсан хүүхдүүд бид хөлбөмбөг тоглоод хаа хүрэхсэн билээ оролцох ч хэрэггүй хүн хирээрээ мал хөлөөрөө нэг хэсэг чинь хоосон хонож байхад нэг хэсэг ши р өшиглөөд л
зочин · 2014/07/30
Та нар 2012 сонгуульд зөв нам зөв хүн сонгосноо яс махандаа хүртэл ойлгож байгаа чинь энэ дээ