ТАНИЛЦ: Улаанбаатар хотын 37 дахь даргаар томилогдсон Б.Пүрэвдагвын ХОМ
57 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө.
Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжив.
Ийнхүү ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.
Тэрбээр 2020 оноос эхлэн хөрөнгө орлогын мэдээллээ АТГ-д мэдүүлж эхэлсэн бол сүүлийн хэдэн жил завсарласан байна. Ингээд түүний 2023 онд мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.
- Нийт орлого: 81.492.000
- Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 883.000.000
- Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol- 1
- Тээврийн хэрэгсэл нийт дүн: 198,500,000₮
- Мал, аж ахуй: Адуу-62, Сайн үүлдрийн үхэр-46
- Мал, аж ахуй нийт дүн: 118.500.000
- Газар нийт дүн: 10.000.000
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 86.000.000
БОЛОВСРОЛ:
- 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
- 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил,
- 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
- 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.
ЭРХЭЛСЭН АЖИЛ:
- 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,
- 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
- 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,
- 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга,
- 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
- 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
- 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.






