СХД-ийн 26 хороо, “Мандал овооны гудамжинд насанд хүрээгүй хүн автомашинтай яваад байна” гэсэн мэдээлийн дагуу шалгалахад, энэ сарын 28-ны өдөр БГД-ийн 6 хорооны нутаг дэвсгэрээс  байрны гаднаас алдагдсан ХУД-ийн 2 хороонд суух иргэн Б-гийн эзэмшилийн цагаан өнгийн “Hyundai Accent” маркийн автомашиныг СХД-ийн 2-р хороонд суух 14 настай эрэгтэй М хулгайлсан байжээ.

Тэрбээр унаж яваад зугтаасаныг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Х.Даваа