Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас сонины нийт сэтгүүлчдийн дунд “Нэр нь тодроогүй Халхын голын баатрууд” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго:

            Халхын голын байлдаанд оролцож явсан нэр нь тодроогүй эгэл хүмүүсийг тодруулах,  баатруудын гавъяаг мөнхжүүлэх, ахмад дайчдыг алдаршуулах, хүүхэд, залуучуудыг түүхээрээ бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд оршино.

Хамрах хүрээ:  

            Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх сонины сэтгүүлчид хамрагдана.

Уралдааныг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд:

  • Хувь хүний түүхэн бодит баримтад тулгуурласан байх,
  • Сэдвийн хүрээнд шинэлэг санаа тусгасан байх,
  • Төвийн хэвлэлд нийтлүүлж, олны хүртээл болгосон байх,
  • Бодит баримт, мэдээллийн эх үүсвэрийг тодорхой гаргах,
  • Нийтлэл сонины ½ хэмжээнээс доошгүй байх ба тухайн нийтлэлийг хэвлүүлэхдээ Баянгол дүүргээс зарласан уралдаанд зориулан бичсэн гэдгийг сониндоо баталгаажуулсан байх,

Хугацаа:

2014.07.28-наас 08.20-ныг хүртэл

Уралдааны шагналын сан:

I байр – 1                500.000 төгрөг (өргөмжлөл)

II байр – 1               300.000 төгрөг (өргөмжлөл)

III байр – 1              200.000 төгрөг (өргөмжлөл)

Жич:

  • Уралдааны комисст бүтээлээ ирүүлэхдээ тухайн нийтлүүлсэн сонины хайчилбарыг хавсаргах
  • Нийтлэлээ файлаар авчрах /Arial 12 фондоор бичих/
  • Уралдаанд оролцогч өөрийн нэр, ажлын хаяг, утасны дугаарыг тодорхой бичих

Хаяг:

            Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо Замчдын гудамж-3, БГД-ийн Засаг даргын Тамгын газар /Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба/-ны дарга А.Ундрахбаяр -  Утас: 94949238, 70000210