АТГ-аас өнгөрсөн шөнө Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамт баривчлан саатуулсан байна. Шинэчлэлийн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хоёр жил дараалан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил энэ хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх хариуцан ажиллажээ. АТГ-аас түүнийг дээрх хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа гэнэ.

Харин Л.Гансүх зөвлөхийн хувьд дээрх хөтөлбөрт ямар ч хамааралгүй гэдгээ хэвлэлээр дамжуулан мэдэгдэж байсан билээ.

Х.Даваа