Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу иргэдэд онлайнаар газар өмчлүүлэх ажил маргааш эхэлнэ.

Газар өмчлөхийг хүсэгчид Нийслэлийн Өмчийн харилцааны газрын  http://www.umch.ub.gov.mn/alert.html  хаягаар орж газар өмчлөх хүсэлтээ илгээн, бүртгүүлнэ. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булаг, Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Бор Үзүүр гэсэн таван байршилд газар өмчлүүлэх юм.

Х.Даваа