Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Дүүхээ төвөөс Дилав хутагт Жамсранжавын гудамжны авто замыг хаана
57 минутын өмнө

Баянгол дүүргийн 8, 32-р хорооны нутаг дэвсгэр, Дүүхээ төвөөс Дилав хутагт Жамсранжавын гудамжны 0.57 километр авто зам засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.
Засварын ажлын хүрээнд долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас долоодугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаана.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ.






