Нөхрийн минь нууц амраг чамд баярлалаа
2014/07/30
Сайн байцгаана уу,
Хүмүүс өөрт тохиолдоод байгаа зүйлээ, орчихоод байгаа хэцүү нөхцөл байдлаас гарах арга зам олох, бусдын дэмжлэгийг авахыг тун их хүсдэг. Найз нөхөд, эцэг эхдээ хэлж чадахгүй тэр л зүйлсээ бичдэг. Бусадтай хуваалцсан зовлон хэд дахин нимгэрдэг гэдэг дээ. Ингээд хүмүүсийн сэтгэгдлийг уншингаа өөрийн сэтгэгдлээс бас хуваалцюу гэж бодлоо.
Эмэгтэй хүний зовлон бараг бүгд л ижил юм даа. Нөхөр, гэр бүл. Тэр дундаа нөхөртөө хууртагдсан явдал. Ер нь ийм асуудалд ороогүй эхнэр хүнийг олоход бэрх биз ээ. Надад ч мөн иймэрхүү асуудал тохиолдож л байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө болсон юм. Хар нялхаасаа хайрлаж дурласан хүнтэйгээ амьдралаа холбоод арваад жилийг үдэж байна. Би 25-тайдаа 3 дахь хүүхдээ гаргаад удаагүй байлаа. Урд өмнө нь асуудал гарч байсан ч арай тийм дээрээ тулж байгаагүй юм.
Нөхөр маань гадаадаас ирсэн нэг хүүхэнтэй ажил хэрэг хамтрахаар боллоо. Эхний удаа ажил ярьж суулаа гээд шөнөжингөө алга болов. Тэндээс л бүх зүйл эхэлж л дээ. Хамт хөдөө явах болов. Хүний ааш хувирах нь анхааралтай хүнд бол андашгүй л дээ. Гэхдээ би анхандаа анзаараагүй нь миний алдаа болсон байх. Бараг дөрөв тав хоночихоод ирлээ. Зогсоо зайгүй явсанаа, ядарч үхэхээ шахсанаа гайхсаар ирэв. Өмнө нь хөдөө яваад ирэхдээ яадгийг нь би мэднэ лээ. Намайг учиргүй саначихсан, хоёр гурав хоног гэрээс гарахгүй эрхлэж өнждөг хүн л дээ. Гэтэл тэр удаа өөр өө. Ирсэн оройгоо л дахиад алга болчихлоо. Хүний бичиг баримт хүргэж өгнө гэнээ. Нөгөө ядарсан хүн чинь өглөө зургаан цагт орж ирлээ. Намайгаа бол “Чи минь битгий санаа зов. Энэ хүүхнээс мөнгөө аваад ажлаа дуусгаад л болоо.” гэж тайвшируулаад л. Гэвч яг үнэндээ зүв зүгээр биш байгааг зөн совингоороо мэдрээд л байлаа. Хувцас хунар гадаад үзэмжиндээ санаа тавиад л, гоо сайханд хүртэл ороод л. Ингээд ажил нь дуусч нөгөө хүүхэн гадаад руугаа явах боллоо. Тэр шөнөө дахиад л алга болчихлоо. Үүрээр орж ирлээ. Ачаа бараагаа янзлахад нь тусалсан гэнэ. Миний аз болоход тэр хүүхэн нь үнэхээр гадаад явчихлаа.
Түүнийг явсанаас хойш нөхөр маань сэтгэл нь гэгэлзээд нэг л биш ээ. Тэр хүүхэн ажлыг нь бүтээж өгсөнд нь талархаж нөхрийг маань өөрийн байдаг улс руу аялуулъя, визийг чинь гаргаад өгье, чи гэр бүлтэй хүүхэдтэй юм чинь чиний виз асуудалгүй гарна гэх мэтчилэн нилээд олон сар хоргоолоо. Надад болохоор газар үзээд ирэхэд юу нь болохгүй байх вэ дээ гэх мэт. Нөхөр маань ч сэтгэл нь хоёрдоод явмаар ч юм шиг нэг хэсэгтээ л байж ядсан. Зан ааш нь хувираад л, юм л бол хүн амьтантай маргаж муудалцах гээд л. Тэр бухимдлаа бараг хүн зодож гаргасан тал ч бий. Тэр хүүхэнтэй уулзаж байхдаа намайг хаанаа хийгээд мартчихсан юм бол гэж бодохоос, надад баригдчихвал яана гэж бодож байсан болов уу гэж бодохоос л дотор арзагнана. Хэрэлдмээр санагдана. Нүүрий нь маажаад авмаар санагдана. Хоролмоор санагдана. Яав ч зүгээр үлдээж болохгүй хариугаа авмаар санагдана. Тэр үед өөрийгөө ямар байсныг одоо санахад элий балай амьтан байсан шиг л санагддаг юм.
Одоо бол би тайвширчихжээ. Их ч сургамж авч. Заримдаа бодолд орж ирсэн ч тэгтлээ сэтгэлийг өвтгөхөө больчихож. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэж үнэн юм билээ. Заримдаа бид хоёр тэр тухай ярилцдаг, гэхдээ нөхөр маань өөрийнхөө бурууг ойлгож, түүндээ надаас байнга уучлал эрж байгаа нь надад мэдрэгддэг. Үнэндээ тэр хүүхэн нөхөрт минь үнэхээр хайртай болсон юм шигээ. Хичнээн удаан хугацааны туршид мессеж бичиж, утсаар ярьж, төрсөн өдрөөр нь хүртэл залгана. Нөхрийн минь хойноос их ч гүйсэн дээ. Гэвч салгаж барсангүй. Тэгэхээр ийм сайхан нөхөртэйгөөрөө бахархах хэрэгтэй ч юм шиг, ийм сайхан залуу надаас салж чадахгүй байгааг нь бодохоор өөрөөрөө бахархах ёстой ч юм шиг. Тэр хүүхэн өөрөөс нь эгч, хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй. Төрөөгүй хүний дотор төмөр гэж үнэн байх. Тэр хүүхэн миний гурван хүүхдийг өнчрүүлээд нөхрийг минь салгаад суулаа гэхэд түүнийхээ үйлийн үрийг мөн ч их үүрэх байсан даа, бараг үүрч даах байсан уу үгүй юу гэж бодогддог юм. Хүний 10 жилийн туршид босгосон, бүтээсэн, халуун ам бүлд хүйтэн гараа шургуулж амийг нь тасалсан бол тэр хүн хийсэн хэргийнхээ төлөөсөнд мөн ч их зовох байсан байх аа гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Тэгж чадаагүй нь ч өөрт нь сайн болсон байх.
Мартахыг хүсэж байлаа. Хэдийгээр тэр миний амьдрал руу аймшиггүйгээр хүйтэн гараа шургуулсан ч би тэр хүнийг уучлахыг хүсэж, одоо бол би тэр хүнийг уучилж чаджээ. Анхандаа уучилсан гэж өөрөө өөртөө хэлэхэд хуурмаг хоосон худлаа санагдаж байсан ч Тэгж худлаа ч гэсэн өөрөө өөрийгөө итгүүлсээр одоо бол жинхэнээсээ уучилж чаджээ. Сэтгэл минь тэр хүний тухай бодоход хөндүүрлэхгүй, хар хорон сэтгэлгүйгээр түүний тухай бодох болсон. Хүн өөрөө өөрийгөө сургадаг юм билээ. Надад хичнээн хэцүү байсныг одоо эргээд бодоход юу ч гэмээр юм үгээр тайлбарлахад бэрх байна. Бурханд хандаж байлаа. Намайг хар хорын сэтгэлээс ангижруулж өгөөч гэж. Тэр хүнийг уучлахад туслаач гэж. Тэгээд өөрийгөө даван туулж чадсаныхаа дараа өөрийгөө ингэж зовоох хэрэггүй юм байна гэж ойлгосон. Нүдний дор үрчлээс нэмэгдэхэд л нэмэр болох юм билээ. Үе үехэн чи тэгж байсан шүү дээ гэсэн бодол зурсхийн орж ирдэг л юм. Тэр үед “Явсан бол яваа л биз, унтсан бол унтаа л биз. Балга шингэн гаргаа л биз, тэгээд юу өөрчлөгдсөн гэж? Үхсэн хойноо. Нэгэнт болчихсон зүйлийг эргүүлж чадахгүйгээс хойш, ач холбогдол өгөх хэрэг алга. Мартах хэрэгтэй. Эцсийн эцэст би ялсан шүү дээ” гэж бодож муу муухайг үлдэн хөөдөг болсон. Тэр үед өөрийгөө их зовоож байж. Одоо бол өөрийгөө зовоохгүй байх нь дээр гэдгийг мэддэг болсон. Зовлонг даван туулж, аз жаргалаа ахин хүнд алдаж болохгүй гэдгээ ойлгосон. Тэр хүүхэн миний амьдралыг хангалттай баллаж хар мөрөө үлдээсэн ч тэр миний цаашдын амьдралд ч сүүдрээ тусгаад явахыг би зөвшөөрөхгүй. Тийм учраас л уучлаад мартах хэрэгтэй. Хангалттай төвөг болсон хүнийг булшлаад авсанд нь хий, ахин ухаж гаргах хэрэггүй. Сэтгэл улам хөнгөн, амар амгалан болдог юм. Ийм зүйл тохиолдсон нь амьдралыг улам сонирхолтой болгосон ч юм шиг, нөхөртөө хичнээн их хайртайгаа, тэр хүн надад хичнээн их хэрэгтэй болохыг ойлгуулах шиг. Тийм болохоор би заримдаа тэр хүүхэнд талархдаг юм. Тэр явдлаас хойш бид хоёрын харьцаа дахин шинээр эхлэх шиг, sex ч хүртэл улам амттай болчих шиг санагдсан.
Нөхөртэйгээ ахин аз жаргалыг хайж олох хэрэгтэй. Хэрэв ахиад иймэрхүү зүйл амьдралд минь тохиолддог юм бол тохиолдоосой гэж мэдээж хүсэхгүй байгаа боловч тохиолдвол харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрнө өө. Тэгж чадах зүрх зоригтой ч болчихож. Эцсийн эцэст саллаа ч гэсэн би алдах юмгүй хүн гэдэгтээ итгэлтэй байдаг. Надаас салаад явлаа ч БИ БОЛ тэр хүний амьдралд арван жил ханилсан хань, гурван хүүхдийнх ээж гэдгээрээ, өвдөж зовоход нь дэргэд нь байж, тал бие нь болж, хамт өнгөрүүлсэн баяр жаргал инээд баяслын нь эзэн нь гэдгээрээ баллуурдаж арилгахын аргагүй том зай эзэлсэн хэвээр л байж, сэтгэлийнх нь нэгээхэн чавхдасыг хэзээд хөндсөөр байж чадах тийм л хүн гэдэгт, надаас холдон явлаа ч зүрх сэтгэл нь хэзээд үгүйлэх тийм л хүн гэдэгт итгэлтэй байдаг. Тиймээс надаас сална гэдгээс айдаггүй. Зоригтой байдаг. Өөртөө итгэдэг. Тэгээд өөрөө өөрийгөө улам боловсруул, хөгжүүл, шинэ зүйл сур.
Нэгэнт эхнэрээ хуураад баригдсан нөхрүүд эхнэрийнхээ хийе гэснийг бараг л эсэргүүцэх эрхгүй болдог ш дээ. Авъя гэснээ авахуулж, хийе гэснээ хийх хэрэгтэй. Нэгэн бодлын эрчүүдийн гаргасан алдаа тэднийг бидний гарт барьж өгөхөд их дөхөм болдог шүү. Тийм болохоор алдаанаас сайн талыг нь олж харж ашиглахыг хичээх хэрэгтэй гэж би боддог болсон. Алдааг нь дахин дурсах хэрэггүй гэхдээ сайн хашраах хэрэгтэй. Тэгээд дөрөөлөөд ав. Ямар ч гэсэн өөрийгөө аль болох бага зовоо, аль болох залуу сайхан байж, илүү ухаалаг гэдгээ харуулж, ямар хүнийг ямар хүнээр солих гэж байсныг л харуулаад өгөх хэрэгтэй. Ер эрчүүд хичнээн хүүхэнтэй явлаа ч гэр бүлээ орхидоггүй гэсэн үг байдаг даа. Өөрийгөө зовоохын оронд өөрийгөө өөд нь тат. Дотроо шаналж дэрээ нэвтэртэл уйлснаар сайхан нүднийхээ дор үрчлээ нэмэхээс өөр юу ч өөрчилдөггүй. Өнгөрүүлсэн амьдралаа эргээд бодоход аз жаргалтай сайхан мөчүүд л сэтгэлд тодорч харин нэгэнт даваад гарчихсан зовлон мартагдсан байдаг шүү дээ. Таны орон зайг хэн ч нөхөж чадахгүй. Тиймээс Нөхөр тань хэзээ ч таныг сольж чадахгүй гэдэгт итгэж, ханийгаа ойлгож, ханийгаа уучилж, ханьдаа итгээрэй. Ингэх нь хамаагүй хялбар юм билээ шүү…
Зочин · 2019/02/23
Эрэгтэй хүн нэг хуурсан бол ахиад л хуурнадаа бүсгүй минь
Зочин · 2019/02/20
МИНИЙ НАЙЗАА ЗҮГЭЭР Л ХОЁУЛАА САЙХАН АМЬДАРЬЯ ГЭСЭН
zochin · 2016/11/07
Uguulleg unshchaad yu soliorood bndaa teneguud .turuugui hunii dotor tumur ch gh shig .huuhdtei murtluu hugiin sanaatai aluurchin emsuud zunduu l bndeg .
Зочин · 2014/09/17
DR IREDIA Эцэггүй эцгийн адил юм. Миний амьдрал миний хаана мэдэж байсан нь хэзээ ч сэтгэл дундуур байсан юм .... Би үнэхээр миний гэрлэлт нь өөрчлөлт хийж эдгээр итгэдэг ч, би хэзээ ч салж, бидний 10 жилийн гэрлэлтийг дуусгавар дараа миний нөхөр ноён Морган хамт байх болно гэдгийг би бодол үүнийг хэзээ ч Миний нөхөр надад хүртэл хугалсан үед эхэлж ..... Миний нэр Польш Морган ЖЕЙН боловч гэрлэж, АНУ-ын Калифорни амьдарч чадсан. Тэр надад гэр бүл салсан, би үүрд миний гэрлэлт алдсан гэж бодсон учраас би маш их сэтгэл дундуур байсан өмнө нь миний нөхөр, би ... 10 жилийн турш хамт байсан би байх миний нөхөр гэртээ намайг авчрах нь таалагдахын тулд чадах бүхнээ хийсэн боловч бүх хоосон .. Би нөхөр гэрээс намайг хүсдэг, учир нь би байх нь миний гэрийн таатай биш байсан, учир нь байх хаана ч байх байсан юм, учир нь миний төрөөс хол явах байсан, би нэг нь Чикаго дахь уурхайн найздаа явах шөнө би авчрахад нь туслах гэсэн сайн алдаа Кастер үр дүнг хайж байсан буцаж алдсан амраг-ийн нөхөр, Би DR IREDIA хэмээх сайн алдаа Кастер тухай, АНУ-ын Техасын Huston-аас Santana Valdez хуваалцсан байсан сонирхолтой түүхийг олж, тэрээр хэрхэн тусалсан гэртээ нөхөр нь авахад түүнийг, би түүнийг холбоо нь туршиж үзэхэд тавихаар шийдсэн ... тэр би эдгээр л хэвийн байсан эхний үед бодож, тэр би дараа нөхрийг минь буцааж авах гэж байгаа юм гэж надад хэлсэн .. буцааж намайг хариуд нь 28hours хугацаа нь би одоо ч түүнд эргэлзэж .... Гэвч би эдгээр буцааж алдсан хайрлагч авчрахад нь тусалдаг сайн алдаа Кастер байгаа бүх орчлон миний туршлага илэрхийлэх би эдгээр сайн мэдээг хуваалцаж байна гэж өнөөдөр юм. Би нөхөр, миний 3 хүүхэдтэй, Терри, JENIFER Жефф ... ИХ DR IREDIA хамт аз жаргалтай байна, би буцаж манай гэр бүлийг авч надад туслах баярлалаа .... өөрийн и-мэйл хаяг [email protected] байна Та тэнд эдгээр асуудлын аль нэг замаар явж байгаа бол доор жагсаав: 1) та өөрийн EX хүсэж байгаа бол. (2) Хэрэв та ****** мөрөөдөл байлгах уу. (3) Хэрэв та албан дэмжих хүсч байна. (4) Та дараа ажиллуулах эмэгтэй / эрэгтэй байна. (5) Хэрэв та хүсэж байгаа бол хүүхэд. (6) танд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй бол. (7) Хэрэв та ХДХВ-ийн халдвартай, та эмчлэх гэж хүсэж байгаа бол. Нэн даруй шийдвэрлэх нь одоо түүнийг Холбоо барих чиний асуудал [email protected]
Зочин · 2014/08/08
Mmm uujim setgeltei gehdee nuguu talaasaa aimshigtai bvsgvi bndaa.
zombi · 2014/08/06
zavaan zagatanasan huuhnuud ergen toirond chin duuren hajuud chin ch bna tiim emiig shuud ustga
Зочин · 2014/08/02
тэвч итгэ хүлээ тэгвэл чи ялна гэдэг биз дэ эмэгтэй уучилж өршөөж ухаалаг амьдрах естой чи үнэхээр ухаалаг бүсгүй юм
Зочин · 2014/08/02
Uhaalag emegtei yum. Unen shuu, hairyg uridahaasaa iluu mederdeg yum.Umnuhuusuu iluu hairlaltsah bolno. Yavaldaj baigaag ni medsen bol heruul hiih hereggui. Salaya gej bodoj baigaa l bish bol shuu dee. Harin namaig hen ch orloj chadahgui. Uuriinchini negen bieynii tal ni shuudee gedgee ysand ni tultal oilguul. oilgohgui bol hel. Amidralaasaa tuchnuun jileer uharch baigaag ni uhaaruul. Ur huuhed baigaa hoino ta bol hatan eh shuu dee. Hun hairlah tusam davardag yum. Chamgui amidarch chadahgui gej hezee ch bitgii heleerei. Harin ch iluu baij magadgui gedgiig haruul. Tsag hugatsaa ayandaa chamaig ulam uned oruulna. Uurtuu itge. Gutarch, guniglaj bolohgui. amidrah chadvartai, uhaalag gedgee haruul. Chi uneheer tevchij chadval chihezeed y**** bolno.
Зочин · 2014/08/02
xeden xuuxduudee bodool uldsen bna shdee
Зочин · 2014/08/02
зочин · 2014/08/01
ухаалаг зөв шийдвэр гаргасан бүсгүй байна.
Зочин · 2014/08/01
muu erchuudiin tuluu sanaagaar unaj yavah ****rdlaga baihgui sh de er hunii adguuslag chanar bol haana ch hentei ch hair sertgelguigeer seks hiih uuniig zarim ****** nadad hairtai geed hunii nuhur erguuldeg baihaa er uhaad avah bish ugalaad avah umnii tuluu ***nalj zovdog gai gai
Зочин · 2014/08/01
muu erchuudiin tuluu sanaagaar unaj yavah ****rdlaga baihgui sh de er hunii adguuslag chanar bol haana ch hentei ch hair sertgelguigeer seks hiih uuniig zarim ****** nadad hairtai geed hunii nuhur erguuldeg baihaa er uhaad avah bish ugalaad avah umnii tuluu ***nalj zovdog gai gai
Зочин · 2014/08/01
ene bol zugeer oguulleg shu amidral deer ***l oor baidag, ehneree araar tavina gedeg bol zarim hund ****shgui l heregtei , ehner ni urgelj mongo yariad, mongo olohgui bol uurlaad heruul hiigeed, nohoroo alchih ***haad bdg bol zugtaah ni zov, haa negtee setgeliin taivshral avch bj amidrana shde, zarim avgai nariig hayagdaj bhdaa taarsan um gemeer umnuud bdg shuu bur nohoroo gutgej shorond hiilgetsen **1 bh um
zochin · 2014/08/01
uhaalag emegteichuud b.a b i harin tegj uhaan gargaj chadaaguidee odoo hurtel uurtuu gomdoh shig. ehleed bi hed heden tohioldliig ni uuchilsan. sayhan bolsniig ni ch ehendee uuchilsan. getel neg l udur huurhun huugee hayad yawchihlaa. bi yah yostoi we. huugee harahaar uneheer uruwduud bhiin. bi hezee aawtai bolohiin gd l. huuhduud aaw chin haachsiin gd bhiin bi yu gh uu gd l... uneheer hetsuu b.a nadad tuslaach. eej aaw 2 ni buh ymiig zohion bguulj huuhdee salgaj bgaaa ymdaa. tiim etseg eh bdag ymuu. bid 2 ter muudaltsaj eldew yanz boldoggui. neg negniige uneheer duraar ni tawidag bsn ni buru ymuu
Зочин · 2014/08/01
7 jiliin omnoh niitlel yabj bhiii. nar.mn gedeg site niitelj bsan bhoo. unshij bsan yum bn
Зочин · 2014/07/31
Bayrlalaa uhaalag emegtei ym.tanii ene zahiag mongoliin zaluuchuud un****sai.ger bultei ger bul bolj bga zaluuhan hosuud maani unshij ulger duurial awch heregjuuleesei.minii amidrald bas iim zuil neg bishgui tohioldoj bsaan.odoo arai uuruur amidrald handaj uznee tanias surgamj awlaa.tanai ger buld sain saihniig husey.tani shig olon emegteichuud maani uhaalag baigaasai.good luck
Зочин · 2014/07/31
USA · 2014/07/31
Мэдээж эр хүн юу юуны духанд хүрэлгүй үр хүүхдээ өнчрүүлж өчнөөн жил босгосон амьдралаа үрэн таран хийе гэж бод******дээ, гэхдээ хүн болгон адилгүйл байхалдаа, нөхрийн чинь нуудгай гадаад руугаа яваагүй бол юуч болоо билээ, бие холдоод сэтгэл холдсонч юм билүү, надад бас тийм зүйл тохиолдож байсан юм, хамт хичээлд суудаг залуухан гуайлиг царайлаг мексик хүүхэнд хөл алдаад дотносоод буцаад залуу халуун болцон юм шиг хөл газар хүрэхгүй даль жигүүр ургацан амьтан нэг хэсэг нисэж явсын бишүү, эхнэр маань энэ тухай мэдчихээд надад тэгтлээ уурлаж бухимдалгүй уужуу тайвнаар тэр хүүхэндээ тэгтлээ татагдаад байгаа бол биднийг орхиод цаад хүүхэнтэйгээ явахгүй юудаа гэж билээ, таныг надаас илүү хайрлах хүн олдохгүйдээ гэж хэлхэд нь нээрээч таньж мэдэхгүй харийн хүнээс юуч гараа билээ гэж бодогдож байсан шүү, тэр үед эхнэр маань надруу орилоод дайрсан бол юуч болоо билээ монгол эмэгтэйчүүд ухаантай юм билээ, тэгээдч гурвын гурван тэрсхэн боожго унжуулсан хөвгүүдээ орхиод явна гэж байхгүйлдээ, юманд уужуу тайван хандаж ирээдүйгээ харсан ухаалаг шийдвэр гаргах нь чухал шүү хүмүүсээ, хүн нэгл амьдрийшдээ, тэрнийгээ сайхан амьдарч өнгөрөөелдөө тээ.
Зочин · 2014/07/31
Зочин · 2014/07/31
vneheer saikhan yum bnaa. unshsan chini dotor uujirchixlaa. tanid bayar xvrgie. minii nuhur ****oor uur. bid 2 suugaad 10 jil bolj bna. 3 huuhedtei. manai nuhur svvliin 3 jil lav nadtai mart. valentine ungruuj vzeegui. umnuh udur ni neeh saikhan hool hiij uguud l marg**** ni utsaa untraagaad alga bno. bi neeh hervvl bolgodoggui bailaa. tegsen sayiin 2014 onii valentine-r 99...-tai hvvhen bain bain zalgaad hairtai durtai hvreed ir gej shunu oroigui sms bicheed l bi terentei ni bvr utsaar yarisan. ehendee bid 2 suuna gej bsan svvldee tanai nuhur chamd l hairtai gsen./ uur hvrmeer ch yumshig. ineedtei ch yumshig/. manai nuhur ****oor barigdchaad nadruu uurladag. ta ih uhaantai nuhurtei yumaa. ta 2-t az jargal xvsie. manai nuhur bol nadad yun yum avch ugux. uurlana mashintai yavj bval osol gargax ***ham davhina. dund ni 3 hvvhed mini xetsvv ****oor bi setgelee tevchij asuudliig bvr xvrtsatgaxaa bolison. nuhur maani nadad terenteigee xed xed untsan gej xelsen buur xeev neg. tegxeer ter 2 xeden jil bolsniig bi medexgui ee. bi bvr nuhurtuu itgexee boliod bna. 3 xvvxdee tom boltol yamarch bsan s****gui gej boddog. manai nuhur odoo ch gsen utsaa bainga avch yavdag. gertee ch biesee salgaxgui. nadaar utsaa orolduulaxgui. ene bvxnii etsest bodood bxad bvxnees deer ger bvlee tavidag mini minii buruu baij ee. 10 jil amidraxdaa bi uur xvn ogt bodoj bsangui xarin svvliin ved bi bas yagaad yavj bolohgui gej bodoh bolloo. daan ch 3 xvvxdee uruvduud bxiiin. bi setgelee ongoitol 1 saikhan uilmaar ene tuhai hen negend xelj tevrvvlmeer sanagdax yum. bi mash gantsaardaj bna. gexdee bi eniigee nzuud bolon ger bvliinxendee xelmeergui bna. nadad yahiig mini xeleed uguuch. toohgui bvr xaychixval salaad yavchix bolov uu gej bodohiin 3 xvvxded mini aav ni xeregtei de. ter 3 mini xenii umnu nuur bardam zogsoh yum be aavgui bolchixvol.
Зочин · 2014/07/31
vneheer uhaalag setgeliin tenheetei emegtei yuma emegtei hvn iim l bh heregtei