Г.Дамдинням: Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов
2026/08/11

Ерөнхий сайд Н.Учрал Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд ОХУ-ын Москва хотод томилолтоор ажиллах үүрэг өгчээ.
Сайд Москва хотод ажиллаж буй бөгөөд ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай өчигдөр (2026.08.10) уулзжээ.

Тэрбээр “Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов.
ОХУ дотооддоо түлш, шатахууны хангамжийн амаргүй нөхцөлд байгаа ч хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэн манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлж байна.

Одоо тохирсон хэмжээгээр шатахууныг нэн яаралтай ачиж, татан авах ажлыг зохион байгуулна” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.







Зочин · 2026/08/11
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/08/11
VABALDI80955I77MASSAJLI XUCHINDEED OGI80955877
Зочин · 2026/08/11
SEKKSEER TOGLI BOOW XXN BOOW DOLOOJ80955877