Шар, цэнхэр хуванцарт ус, сүү, айраг, тараг хадгалах нь химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлийг бий болгодог
47 минутын өмнө

Хөх сав хүнсний зориулалттай сав биш гэдгийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс анхааруулж байна.
Тухайлбал
- Хөх өнгийн хуванцар канистр,
- үйлдвэрийн зориулалтын хуванцар сав,
- хүнсний бус зориулалтын уут, сав зэрэг нь хүнс, унд хадгалах зориулалттай биш.
Эдгээрт ус, сүү, айраг, тараг зэрэг хүнстэй удаан хугацаанд хүрэлцэх үед химийн бодис хүнсэнд шилжих эрсдэлтэй байдаг. Ялангуяа нарны гэрэл, өндөр температур, олон дахин ашиглалт нь энэхүү эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймээс ус, сүү, айраг болон бусад цагаан идээг хадгалах, тээвэрлэхдээ хүнсний зориулалтын 304/316 маркийн зэвэрдэггүй ган сав, шилэн сав, бүрээс нь гэмтээгүй паалантай сав, уламжлалт модон хөхүүр, хүнсний зориулалтын тэмдэглэгээтэй сав ашиглахыг зөвлөлөө.
Бидний хэлж заншсанаар шар, цэнхэр өнгийн хуванцар саванд хадгалсан усанд хар тугалга болон бусад бодис их хэмжээгээр илэрсэн. Тиймээс усыг хадгалан зөөвөрлөхдөө зориулалтын саванд хийдэг болгох хэрэгтэйг зөвлөж эхэлсэн байдаг.
Хэрэглээний судалгаанаас үзэхэд 70 гаруй хувь нь Хятадаас импортолсон сав байсныг эрүүл мэндийн салбарынхан хэлж байсан.







Зочин · 9 минутын өмнө
URN SHINGENE AMSI BOOW XOXOJ BOOW DOLOOJ80955877