Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүлжээ
43 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад /2026.08.18/ “Тоглоомын талбайд бага насны хоёр хүүхдийн гар утас алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад бага насны 2 хүүхдийн “Iphone” маркийн гар утсуудыг 39 настай, эрэгтэй, “Б” тоглоомын талбайд тоглож байхад нь хулгайлсан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлллээ.
Уг хэргийг үргэжлүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар:
17.1.1. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулна уу






