МУ-ын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хориход 2014 оны долоодугаар сарын 29-ны өдөр цагдан хориод байгаа. Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалын нэр дээр МУ-ын Ерөнхий сайдын гарын үсэгтэй мэдэгдэл ирсэн байна. Уг мэдэгдэлд “Би өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхтэй нэн даруй биечлэн уулзах хүсэлтэй байгаа тул энэ өдрийн 9:00-11:00 цагийн хооронд уулзалт зохион байгуулахыг мэдэгдье” гэжээ. Мэдэгдлийн хариуг АТГ-аас МУ-ын ерөнхий сайдад хүргүүлэхдээ “ Таны хүсэлтийг хүлээн авах нь МУ-ын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.2.4-д заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа тул хүсэлтийг хангах боломжгүй” гэх хариуг өгчээ. 

Мэдэгдлийн хариуг хүлээн аваад  МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг нь шийвдэрийг үл хүндэтгэн Хуульзүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь цагдан хорих төвд очиж тус төвийн даргын өрөөнд Л.Гансүхтэй уулзсан талаар АТГ-аас мэдэгдэл хийлээ. 

АТГ-аас гаргасан мэдэгдэл, МУ-ын ерөнхий сайдын АТГазарт хүргүүлсэн мэдэгдэл зэргийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 


www.info.mn