Москва хотод дэлхийн хамгийн алдартай музей болох “Хүний биеийн нууц” музей нээгджээ. Музейн бүх үзмэр нь хүний жинхэнэ бие цогцосоор хийснээрээ бусад музейгээс онцлог юм.

Дэлхийд алдартай тус музей Москва хотноо 8 дугаар сарын 27 хүртэл ажиллах юм.

Хонгконгийн  анатомийн шинжлэх ухаан болон технологийн хүрээлэн, Орланда хотын шинжлэх ухааны төв хамтран 2007 онд анх “Хүний  биеийн нууц“ музейг нээсэн аж. Энэ хугацаанд дэлхийн хэд хэдэн улсад үзмэрээ сонирхуулсан юм.


Тус музейн үзмэрт 200 гаруй зүйл багтдаг бөгөөд нийтдээ 4 хэсгээс бүрддэг байна.