Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд байрладаг “ХААН” банкны салбарт энэ сарын 30-ны орой хулгай орж, их хэмжээний мөнгө алдагджээ.

Тус сумын цагдаагийн төлөөлөгч “Бид энэхүү хэргийг шалгаж байна. Илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Албан бус мэдээллээр ойролцоогоор 100 сая орчим төгрөг хулгайлсан байж болзошгүй юм байна.