Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-13 хувиар нэмэгдүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдээс шалгаж өгөх хүсэлтийг ихээр ирүүлжээ. Иймд  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас төлбөрөө нэмсэн сургуулиуд шалгалт хийхээр болсноо дуулгалаа.

Сургалтын төлбөр нэмэх шийдвэрийг тухайн сургуулийн Удирдах зөвлөлөөс гаргадаг. Тэгвэл Удирдах зөвлөлөө хуралдуулж, дээрх шийдвэрийг гаргасан уу, мөн төлбөрийн нэмэгдэл нь үндэслэлтэй юу гэдгийг тус газар нэг бүрчлэн шалгахаар болжээ.

Х.Даваа