Дуучин Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
41 минутын өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны наймдугаар сарын 8-нд болсон "The HU" хамтлагийн тоглолтын дараа тус хүрээлэнгийн тоглолт, үйл ажиллагаа хариуцсан захирал, дуучин A COOL буюу Б.Анхбаяр нь шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчид эсэргүүцэл үзүүлж, биед нь халдсан байдаг.
Тухайн үед эл асуудлын бичлэг ч цахим орчинд цацагдсан удаатай. Тэгвэл Б.Анхбаярыг "Хууль сахиулагчийг эсэргүүцэх" буюу Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн дагуу зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялтай зүйл ангиар шалгаж эхэлжээ. Түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ.






