Иргэд талх “өрөөлдөж” байгаад хэн буруутай вэ?
2014/08/03
Юмны үнэ өдөр өдрөөр өсч, долларын ханш 1870 төгрөгт хүрчихлээ. Монгол банкны Золжаргал долларын ханш 1770 төгрегт хүрч байхад "Манай улсад эдийн засгийн хямрал бий болоогүй. Хүндрэл л үүсээд байна. Долларын ханш ийнхүү өсч буй нь улирлын чанартай зүйл. Долларын ханшийг цаашид өсгөхгүй барьж байх боломж бий" хэмээн олон нийтэд мэдээлж байсан.
Гэтэл 2014 оны улсын төсөвт 1384 тегрөгөөр тооцоолон төсөвлөсөн доллар одоо бүр 1900 руу дөхөж байна. Золжаргалын хэлснээр бол хаврын улирлаас болоод есеөд байсан доллар хавар зуныг үдээд намрын улиралд бүр хаданд гарлаа" Засгийн газраас улсын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажил зохион байгуулаад ч байдал сайжирсангүй. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн эргэн тойронд гарч буй дүгнэлтүүд үнэнээс нэг их хазайгаагүй ч хэн нэг нь хэн нэгнийгээ буруутгах, мэрэхээс өөр өнгө аяс алга гэлтэй.
Ойрын өдрүүдэд эдийн засаг "мэдэгч" нарын хэлж буйгаар "Эдийн засаг 100 өдөрт сайжирдаг зүйл биш. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ оны эхнийхээс хоёр дахин нэмэгдсэн. Банкууд мөнгөний хатуу бодпого барьж эрэлтийг хумихаас еөр аргагүй. Үгүй ээ, банк хатуу бодлого баривал улсын эдийн засаг царцана" ийм л үг түлхүү сонсогдох боллоо.
Хэн мэдлээ. Харин миний мэдэж байгаагаар хотын захын хороолол тодруулбал долоон буудлын эцэст иргэд талхыг бүтнээр нь худалдаж авч чадахгүй хувааж авч байна. Ард түмнээ ийм амьдралд "чирч" оруулсан Засгийн газарт ард түмэн хариуцлага хүлээлгэх эрх, боломж бий юу? 2011 онд дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө толгой цохиж байсан Монгол улсын иргэн нь "талх өрөөлддөг" болж. Үүнд хэн буруутай вэ.
Энэ асуудлыг шийдэх гарч нь юу вэ? Эрхэм уншигч таныг манай мянга мянган уншигчтай санал бодлоо хуваалцах дуу хоолойгоо гаргахыг урьж байна.
"Хөдөлмөр" сонин
zochin · 2014/08/06
Hamgiin ehnii hund hariult helehed talh orooldoh bolsond MAN yagaad buruutan bolov? Ene zasgiin uyed bid nar talhaa orooldoj baigaagaas bish MAN zasag barij baih tsagt ard tumen aduu, uhriin mahaa orooldoj idetsgeedeg baisan yum shuu huu mini. Tuuhiig harluulah gehdee ihgetel tuilshrah hereggui gej zovloyo. Bidnii oi sanamj heviin , bugdiig ondotoor sanaj ba. Ta buhnii ardchilal gej hashgirdag anarhizm ard tumniig tuilduulj baigaag oilgo.
Зочин · 2014/08/05
Novshnuudiiin hormoi hotniii heruul hiij bhad ard yumen yadarj bna tuuulidaj bna
Зочин · 2014/08/05
Novshnuudiiin hormoi hotniii heruul hiij bhad ard yumen yadarj bna tuuulidaj bna
Зочин · 2014/08/04
Зочин · 2014/08/04
өрөөлдөх нь битгий хэл мах, талх идэлгүй бор гурил хуурч идэж байгаа хүн олон байгаа шүү. ард түмнээ боддог төрийн түшээ, засаг төр байна ууууууууууууу???????????????????? манайхан ямар их тэвчээртэй юм, яах ёстой юм????????????????
Зочин · 2014/08/04
Зочин · 2014/08/04
MAN paushok c.bayr cy.batbold
Зочин · 2014/08/04
талх таллаж зардаг газар хаана ч байхгүй МАН-ын гахайнууд өөрсдөө ер нь юу хийж байсан юм бэ хүн шүүмлэхээсээ ичмээр юм