БНХАУ-ын 100 орчим иргэд энэ сарын 2-ны 08.30 цагийн үед 100 айлаас төв зам руу явж байна гэсэн мэдээллийн дагуу очиход Чингисийн талбай дээр жагсаал хийхээр цугласан байжээ.  Тэднийг цагдаагийн байгууллага болон үндэсний иргэний хөдөлгөөнийхөн хамтран зогсоосон юм.

Хятал иргэд ийнхүү олноороо цуглаж, жагсаал хийх болсон шалтгаан нь ажлын хөлсөө авч чадаагүйтэй холбоотой гэв. "Бэрэн" ХХК-иас цалингаа нэхэж ийн жагсаал хийх гэж байжээ. Зуу гаруй Хятад ажилчдын цагдаагийн нэмэлт хүч болон Хас Монгол Хөдөлгөөний тэргүүн Дарханбаяр, Ногоон Хас хөдөлгөөний тэргүүн Бямбажав, Хас Нэгдэл Тайван, Босоо Хөх Монгол хөдөлгөөний Шинжээ гэх зэрэг хүмүүс Хятадын элчин сайдын яаманд хүргэжээ.