“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нь үндэсний бөхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа нэгэн билээ.

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд 78 жилийн дараа буюу Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар улсын арслан “төрүүлж” өгсөн гавьяатай. Түүнийг нь ч өндрөөр үнэлж Мандал сумынхан Г.Буяндоржид “Хүндэт иргэн” өргөмжлөл хүртээсэн юм. 

 
Ер нь Г.Буяндорж нь урлаг соёл, үндэсний бөхийг дэмжихээс гадна байгаль орчин, экологийн салбарт идэвхи санаачлагатай ажилладаг. Үүний нэг жишээ бол түймэр болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж сүйдэхэд хүрээд байсан 30 мянга гаруй га Тужийн нарсан ойг нөхөн сэргээхэд  санаачлага гарган ажилласан явдал юм.
Гэтэл сүүлийн үед Г.Буяндоржийн тухай хэвлэлүүдээр захиалгатай гүтгэлгийн шинжтэй зүйлүүд ихээр гарах болсон байна. Тиймээс энэ асуудлыг “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулж нэр төрөө сэргээлгэхээр болжээ.
 

П.ТӨР