Энэ сарын нэгний өдрөөс эхлэн газар өмчлөх эрхийг цахимаар авч эхэлсэн билээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор НИТХурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэгдсэн. Энэхүү ажил хэд хэдэн удаа хойшлогдож байж, энэ сард өргөдлөө авч эхлээд 5 хонож байна.

Эхний ээлжинд Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр зэрэг 5 байршилд  нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэнд газар өмчлүүлнэ хэмээсэн.

Тэгвэл газар өмчлүүлж эхлэсэн 2 өдрийн 12:00 цагийн байдлаар , Хан Уул дүүргийн 19-р байршилд Өмчлүүлэх газрын тоо: 869,  Энэхүү байршилд 9008 иргэн өргөдөл гаргасан байна. Сонгинохайрхан дүүргийн 30-р байршилд Өмчлүүлэх газрын тоо: 4189, Энэхүү байршилд 11482 иргэн өргөдөл гаргажээ. Баянзүрх дүүргийн 6-р байршилд Өмчлүүлэх газрын тоо: 909  Энэхүү байршилд 12985 иргэн өргөдөл гаргасан байна.

Багануур дүүргийн 48-р байршилд Өмчлүүлэх газрын тоо: 7504  Энэхүү байршилд 1960 иргэн өргөдлөө өгчээ. Багахангай дүүргийн 50-р байршилд Өмчлүүлэх газрын тоо: 1483 Энэхүү байршилд 994 иргэн өргөдөл гаргасан байна.

Харин гурван хоногийн дараагийн байдлаар, Хан Уул дүүргийн 19-р байршилд Өмчлүүлэх газрын тоо: 869,  Энэхүү байршилд 19335 иргэн өргөдөл гаргажээ. Сонгинохайрхан дүүргийн 30-р байршилд Өмчлүүлэх газрын тоо: 4189, Энэхүү байршилд 24730 иргэн өргөдөл гаргасан байна. Баянзүрх дүүргийн 6-р байршилд Өмчлүүлэх газрын тоо: 909  Энэхүү байршилд 26963 иргэн өргөдөл өгсөн. Багануур дүүргийн 48-р байршилд Өмчлүүлэх газрын тоо: 7504  Энэхүү байршилд 4355 иргэн өргөдөл гаргажээ. Багахангай дүүргийн 50-р байршилд Өмчлүүлэх газрын тоо: 1483 Энэхүү байршилд 2178 иргэн өргөдөл гаргасан байна.

Өдрөөс өдөрт бүртгүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь тодорхой. Цахимаар газар өмчлөх өргөдлөө наймдугаар сарын 15-ныг хүртэл 24 цагаар бүртгэж байгаа юм. Нийслэлийн өмчийн харилцааны газар, бусад холбогдох албаныхан цахим системийг аль болох өндөр ачаалал даах төвшинд хийсэн гэдгээ мэдэгдэж байсан. Мөн иргэдийн мэдээлэл Үндэсний дата төв дээр байршиж буй бөгөөд кибер аюулгүй байдлын талаас нь өндөр төвшний хамгаалалт хийж өгсөн гэж мэдэгдэж байсан. Гэвч систем бүртгэл эхэлснээс хойш гацаад бүртгүүлж болохгүй байв. Нэг ёсондоо маш хүн өмчийн харилцааны сайт руу болон ulaanbaatar.mn нэвтрэн орж буй энэ үед систем ачаалалаа дийлэхгүйд хүрч иргэд ихээхэн бухимдсан.

Мөн газар өмчлөх хүсэлтээ явуулсан ч одоо хүртэл баталгаажуулах код нь гар утсанд ч, имэйл хаягаар ч ирэхгүй байгаа гэнэ. Үүнээс үүдэн тухайн иргэн дахин өргөдлөө бөглөх гэхээр та бүртгүүлсэн байна, баталгаажуулах кодоо хийнэ үү гээд байгаа аж. Энэхүү алдаа нь маш олон хүнд тохиолдож байгаа гэнэ.

Манай улс анх удаа онлайнаар өргөдөл хүлээх авах ажлыг эхлүүлсэн. Албаны хүмүүс "систем гацалт үүсэхгүй" хэмээсэн. Гэхдээ газар өмчлөх иргэд маш их байгаа учраас мэргэжлийнхний тооцолсноос илүү их хандалт авч байгаагийн улмаас энэхүү алдаа гарч буй биз ээ.

Энэхүү цахим системийн давуу тал нь хэн нэгэн хүн танил тал, хамаатан саатны хүрээнийхэнд ар, өврийн хаалгаар газар өмчлүүлэх эрхгүй. Зөвхөн цахимаар өргөдлөө өгсөн хүмүүсээс систем өөрөө хүмүүсийг автоматаар сугалж гаргаж ирэх юм. Цахим систем нь иргэн бүрт тэгш, шударга боломж олгож байгаа гэдгийг нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтний мэдэгдсэн. 15 хоногийн турш үргэлжилж  газөр өмчлөх өргөдлөө илгээх болохоор яарч, бухимдан сандраад яахав. Хугацаа байна тиймээс системийн ачааллыг буурсан үед нь http://www.umch.ub.gov.mn/ хаягаар орж бүртгэлээ хийлгээрэй.

 

Х.Даваа