Замын цагдаагийн ахмад Г.Баяржаргал 12 настай охины амийг аварчээ
2014/08/04
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон рашаан сувилалд гэр бүлээрээ амарч байсан 12 настай Д.Энхжин охин энэ сарын 2-нд нууранд эрсдэх дөхжээ.
Тухайн үед замын цагдаагийн ахмад Г.Баяржаргал гэр бүлийн хамт амарч явахдаа эр зориг гарган нуураас охиныг аварсан байна. Энэ талаар охины эмээ: “Охин маань нуурын эрэг дээр жижиг хөвөгчөөр хөвж байгаад салхинд туугдан нуурын гол руу орчихсон. Бид дэмий сандралдахаас өөр зүйл хийж чадаагүй байхад Г.Баяржаргал авхаалж самбаа гарган нуурын гол руу сэлж охиныг аварсан. Энэ хүүд насан туршдаа талархаж явах болно” гэсэн юм.
Тэрбээр өмнө нь бас нэг хүний амийг гол усны аюулаас аварч байжээ.
Зочин · 2014/08/06
Зочин · 2014/08/05
Зочин · 2014/08/05
Зочин · 2014/08/05
Mundag er zorigton be.sansan bvhen ni delgrch yabag
Зочин · 2014/08/05
Зочин · 2014/08/05
сайн үйлс дэлгэрэх болтугай
Зочин · 2014/08/05
Xudalaa naadsx chini xobogchtei xobj ysan xvvxdiig tvrj abch ireed eej aabd ni zagnuulsan bsan shvv dee ner tord bitgii shuna joomoo
Зочин · 2014/08/05
mundag bnashuu tsagdad iim hun mash ***or shuu