Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Sweetymotion хамтлагийн продюссер МУСТА Б.Чинбат хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрээр “Өнө мөнх орон” бүтээлээ эгшиглүүлж хүрэлцэн ирсэн сэтгүүлчдийн зүрх, сэтгэлийг огшоон байж нээсэн уг хэвлэлийн хуралд МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, “Glissando”, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Б.Жавхлантөгс, "S4" хамтлагийн уран бүтээлчид оролцсон юм.

Тэрээр өнгөрөгч 2011 онд монголын тайзнаа тоглогдож үзэгч түмнийг байлдан дагуулсан "Давтагдашгүй" хэмээх тоглолтоо "Univision"-ий бүх хэрэглэгчдэд зориулан HD форматаар видео санд нь байршуулсан бөгөөд 05 дугаар сарын 01-нээс "Univision"-ий бүх хэрэглэгчид тус тоглолтыг 4000 төгрөгөөр татан авч үзэх боломжтой аж.

Түүнчлэн "ONE MUSIC" хэмээх продакшныг байгуулсан бөгөөд МУСТА Б.Чинбат, Sweetymotion хамтлаг, “Glissando”, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Б.Жавхлантөгс, "S4" хамтлаг нарын уран бүтээлчид харъяалагдан шинэ шинэлэг, чанартай уран бүтээлүүдийг туурвихаар ажиллаж байгаа гэнэ.

МУСТА Б.Чинбатын сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан гэвэл “Түмэн хишигтэн” цогцолборт зориулан хөгжмийн бүтээл туурвиж байгаа бөгөөд МУГЖ Т.Ариунаа болон ятгын хатан хаан хэмээгддэг Ч.Мөнх-Эрдэнэ нартай хамтран олон гайхалтай уран бүтээлүүдийг туурвиж байгаа гэнэ.

Ийнхүү 05 дугаар сарын 01-нээс "Univision"-ий бүх хэрэглэгчид МУСТА Б.Чинбатын "Давтагдашгүй" хэмээх тоглолтыг гэртээ тухлан суугаад үзэх боломжтой болох нээ.

     photo IMGM6097640x480_zps81dcc0d3.jpg photo IMGM6106640x480_zps2cae856c.jpg photo IMGM6107640x480_zps96e5ff86.jpg  photo IMGM6085640x480_zps25777fae.jpg  photo IMGM6128640x480_zpsfa669ad1.jpg  photo IMGM6114640x480_zps4fa436f8.jpg photo IMGM6016640x480_zps07de5a8d.jpg
Таныг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn